
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.
Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө, Онон, Улз, Халх голын сав газраар 20-25 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав, Дорнод, Дарьгангын талаар 15-20 хэм, говийн бүсийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна. Улаанбаатар хотод үүлшинэ.
Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр.12-14 хэм хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ