Байнгын хороодын хуралдаан болно
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Шүүх байгуулах тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ болон Шүүгчийн орон тоо батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүд/ анхны хэлэлцүүлэг/;
- Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн хариуцлагын талаарх 19 дүгээр зүйл /санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/;
- Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын 2011 оны илтгэлийн тухай Байнгын хорооны тогтоол.
2. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолын хэрэгжилтийн явц, байдлын талаар Зам, тээврийн сайдА.Гансүхийн мэдээлэл сонсох;
- Бензин шатахууны нийлүүлэлт, үнэ ханшийн талаарх Газрын тосны газрын даргын мэдээлэл сонсох;
- Бусад/“Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/.
3. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудал;
- Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
- Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Зарим аймгийн Засаг даргын томилгооны тухай асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл сонсох;
- Бусад /“Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ