Ховор төрлийн динозаврын олдвор олжээ

img

Аварга биет динозавр, элдэв хэвлээр явагч амьтдын олдворууд Хойд Америк болон Канадын нутгаас олдох нь элбэг. Саяхан Канадаас 78 сая жилийн настай эвэрт динозаврын яс олсон байна. Энэ олдвор нь бусад төрлийн эвэрт динозавруудаас арай өөр төрлийнх байсан бөгөөд эвэрт динозаврын нэн эртний үед хамааралтай болохыг ч мөн олж мэдсэн байна. Түүнчлэн судалгааны багийнхан тэрхүү динозаврыг өвсөн тэжээлт байсан гэдгийг баталсан. Энэ олдвороос өмнө 1958 онд үүнтэй төстэй бүтэн олдвор олж байжээ. Харин түүнээс хойш бүтнээр нь олсон олдвор тун цөөхөн. Энэ төрлийн динозаврыг “Xenoceratops” гэж нэрлэдэг бөгөөд түүний дараачийн үр удмууд нь бидний мэдэх хуягт динозаврууд юм. Тэдгээр хуягтууд 15 сая жилийн өмнө хамгийн сүүлчийн үед нь амьдарч байсан нь батлагдсан. Түүнээс хойш эвэрт болон хуягт динозаврууд цөм устаж үгүй болсон аж. Шинэ олдворыг бүрэн шинжилж судалсны дараагаар Канадын Оттава хотын түүхийн музейд тавих гэнэ. Ингэснээр бид 78 сая жилийн өмнөх аварга биетийг харах боломжтой болох юм. Энэхүү аварга биетийн олдвор зургаан метр өндөртэй хоёр тонн жинтэй. Ойролцоогоор заан шиг гэж төсөөлж болно. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ