Улаанбаатарын ундны усны аюулгүй байдлаар зөвлөлдөнө
Ус сувгийн удирдах газраас Улаанбаатар хотын хүн амын ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөөний талаар хийх салбар дундын хэлэлцүүлгийг өнөөдөр “BLUE SKY” төвийн сургалтын танхимд зохион байгуулах гэж байна.
Уг хэлэлцүүлэгт хотын удирдлагууд болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч нар оролцож, Улаанбаатар хотын ундын усны аюулгүй байдлын талаар санал бодлоо солилцох юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ