Дэлхийд энэ өдөр: Дэлхийн Битлзийн өдөр

img

ЮНЕСКО-гийн шийдвэрээр 2001 оноос Дэлхийн Битлзийн өдрийг тэмдэглэдэг болжээ. Тухайн үедээ домогт хамтлагийн анхны тоглолт болсон Ливерпуль хотын “Cavem” клуб нээгдсэн өдрийг (1957 оны нэгдүгээр сарын 16) тэмдэглэж байхаар ийм шийдвэр гаргажээ. Тэнд хэн ч үл таних Жон Леннон, Пол Маккартни, Жорж Харрисон гэсэн гурван залуу дуулж эхэлсэн түүхтэй. Нэг хоёр жилийн дараа тэдэнтэй ирээдүйн бас нэгэн “битл” Ринго Старр  нэгджээ. Ийм бүрэлдэхүүнээрээ «The Beatles» найман жил тоглосон юм. Энэ хугацаанд дуу бүр нь жинхэнэ хит болж байсан 13 цомгийг тэд гаргасан юм. Америкийн рок-н-роллын сонгодгуудыг дууриадаг  (жишээ нь дөрвөлийн уран бүтээлд Элвис Пресли ихээхэн нөлөөлсөн) байсан «The Beatles» өөрийн гэсэн хэв маягийг гаргаж ирж чадсан юм. 1963 онд  «Please Please Me» дуугаа дуулснаар тэдний нэр алдар дэлхий дахинд түгсэн юм. Чухам энэ үеэс л дэлхийн өнцөг булан бүхэнд «битломани» хэмээх солиорол эхэлсэн гэж үздэг. Хамтлаг дэлхийн хөгжмийн урлагийн хөгжилд томоохон нөлөө үзүүлсэн юм .Нэртэй цуутай олон хөгжимчид, дуучид, хамтлагууд тэднээс үлгэр жишээ авч байв.. Түүнээс гадна «битлүүд» дуу бичлэг, видеоклипийн салбарт зарим нэг шинэ зүйлүүдийг гаргаж ирсэн юм. «The Beatles» одоо «Rolling Stone» сэтгүүлийн Бүх цаг үеийн хамгийн шилдэг хамтлаг дуучдын жагсаалтад 1-р байрт орж байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ