2012 оны дүнгээр Орост ДНБ-ий өсөлтийн хурдац эрс буурна гэж ДБ таамаглаж байна

img

Өнгөрсөн он Оросын хувьд дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ)  өсөлтийн хурдац эрс буурч он болж болох юм. Мягмар гаригт нийтлэгдсэн Дэлхийн банкны (ДБ)  шинэ илтгэлд ийм таамаглал дэвшүүлжээ. Уг  судалгаанаас үзвэл, 2012 онд  ОХУ-ын ДНБ-ий өсөлтиийн хурдац 3,5 байх ёстой ажээ. Нэг жилийн өмнө энэ үзүүлэлт 4,3 хувийн хэмжээнд байсан юм. “Европ, Төв Азийн томоохон орон Орост  эдийн засгийн өсөлт 2012 онд 3,5 хувь хүртэл буурах төлөвтэй байна” гэж илтгэлд дурджээ.  “Тухайлбал, хөдөө аж ахуйд нөлөөлсөн таагүй нөхцөл,  улам өсч буй инфляц, түүнчилэн дэлхийн эдийн засгийн сул байдлыг” үүний гол шалтгаан гэж нэрлэжээ. “Нефтийн үнэ өндөр байх төлөвтэй ч, оросын ДНБ ойрын ирээдүйд шалихгүй өснө” гэдгийг онцлон тэмдэглэж байна.  Үүнтэй холбогдон “эдийн засгийн түлшний биш секторуудын төсвийн хомсдлыг анхааран авч үзвэл, засгийн газар улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд бэрхшээлтэй тулгарна” гэж илтгэл зохиогчид таамаглаж байна. Гэсэн ч  ДБ-ны шинжээчдийн үзэж байгаагаар, ойрын ирээдүйд оросын эдийн засгийн байдал аажимаар сайжирах ажээ.  Тухайлбал, энэ жил ДНБ-ий өсөлт 3,6 хувь, дараа жил 3,9 хувь, харин 2015 онд 3,8 хувь болохоор байна гэж тэд үзжээ. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

orosiin ediin zasag ene ond bur ih usnu gej baruunii ediin zasagchid bicheed baisanda
2013-01-17
UL MEDEH:
DNB GJ YU BILEE
2013-01-16
Bolij muu novshiin orosuud
2013-01-16