
Дуучин Леди Гага Ванкувер дэх тоглолтын үеэр Poker Face дуугаа дуулж байхад түүний биеийг барьсан хар өмд ар хэсгээрээ тодруулж хэлбэл яг өгзгөн дээрээ задарчээ. Энэ байдалаас болж тэрээр нэлээд эвгүй байдалд орсон ч нуухыг оролдсон байна. Дуучны өмссөн өмд нь “Versace”-гийн өмд байсан аж.
Гол шалтгаан нь тэрээр тайзан дээр гарч ирэхдээ мотоцикл хөлөглөн гарч ирсэнтэй холбоотой хэмээн мэдээлжээ. Дууныхаа ид дунд орчихсон ёстой л нэг үзүүлж өгч байхад түүний өмд нь задарсан байна. Эхэндээ үүнийгээ мэдэхгүй нэлээд удсаны эцэст хүмүүс зааж ярилцаж, инээлдэж эхэлснээр ямар нэг зүйл буруу болсныг мэдсэн гэнэ. Гэсэн хэдий ч тэр дуугаа дуулж дуусах хүртэл ямар нэг эвгүй байдал гаргалгүй өнгөрсөн байна.
Леди Гага энэ өдрүүдэд Их Британи, Колумб, Канадаар аялан тоглолт хийж байгаа юм.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ