Сирид их сургууль руу халджээ

img

Сирийн хоёр дахь томоохон хот болох Алеппо хотын их сургууль руу халдаж 80 гаруй хүний амийг хөнөөсөн гэсэн харамсалтай мэдээг ВВС дамжуулж байна. Мөн 160 гаруй хүн өртөж хүнд хөнгөн гэмтэл  авч эмнэлэгт хүргэгджээ. Халдлага Алеппо хотын их сургуулийн Архитекторийн факультетийг бараг бүхлээр нь дэлбэлж орхисон байна. Тэр үед сургуулийн эхний улирлын шалгалтууд явагдаж байсан аж. Энэ мэдээллийн дагуу Сири дэх Хүний эрхийг хамгаалах байгууллагынхан нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан байна. Халдагад зөвхөн сургуулийн барилга өртөөд зогсоогүй юм. Гудамжинд байсан машинууд дэлбэрч оюутнуудаас гадна энгийн иргэд ч олноор амь насаа алджээ. Хоёр жил шахам үргэлжилж байгаа Сирийн засгийн газар, босогчдын хооронд үүссэн иргэний дайнд нийслэл Дамаск болон Хама, Хомс, Алеппо хотууд хамгийн их өртөж байгаа. Энэ хугацаанд амиа алдагсдын тоо аль хэдийнэ 60 мянга гарчихаад байна. Сургуульд халдсан халдлагатай төстэй халдлагууд олноор гарсаар байгаагийн дээр Сирийн засгийн газраас босогчдын эсрэг пуужин харваж үйл олноор  нь устгасаар байгаа юм. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ