
Америкийн Миссиури муж улсын Сент-Луис хотын нэг коллежийн байшинд буутай этгээд мягмар гаригт халджээ. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, уг коллежийн оюутан ийнхүү бууджээ. Тэр коллежийн байшинд орж ирээд, сургуулийн нэг ажилтныг буудаж, дараа нь өөрийнхөө цээж рүү буудсан байна.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн дурдсанаар, хохирогч 40-50 эргэм насны эрэгтэй болон гэмт этгээдийг ойрхны эмнэлэгт хүргэжээ. Тэдний биеийн байдал хүнд байгаа гэнэ.
Хэргийн газарт цагдаагийнхан ирж, хууль сахиулах байгууллагын коллежийн бүх суралцагч болон ажилтнуудыг нүүлгэн шилжүүлсэн байна.
Энэ хэрэг гарсан Стивенсийн бизнес, урлагийн коллежид барагцаалвал 200 оюутан сурдаг ажээ.
Үндсэн хуулийн хоёр дахь засварт зэвсэг хадгалах, биедээ авч явах иргэдийн эрхийг баталгаажуулсан АНУ-д ийм эмгэнэлт явдал тун ойрхон давтамжтайгаар гарч байгаа билээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ