
Олон хүн янз бүрийн эд зүйл цуглуулдаг. Зарим нь зочид буудлаас нүүр гарын алчуур, нөгөө хэсэг нь ресторанаас жижиг цаасан ууттай сахар гээд л ...
1. Сукрологистууд. Янз бүрийн ресторан, кафены газраас ууттай сахар цуглуулдаг хүмүүсийг ингэж нэрлэдэг байна.
2. Делтиологистууд. Ил захидал цуглуулдаг хүмүүс. Энэ үг нь грекийн “deltion” гэсэн үгнээс газарлтай бөгөөд жижигхэн гэсэн утгаар “deltos” буюу “жижигхэн захидал” гэсэн үг болдог байна.
3. Филуменистууд. Тэд шүдэнзний хайрцаг цуглуулдаг. Филуменистуудын дундаас аварга болсон Японы Тэйити Йошизава 1980 онд Гиннессийн номонд бүртгэгджээ. Түүнд шүдэнзний янз бүрийн 700.000 гаруй гаруй хайрцаг байжээ.
4. Паннапиктаграфистууд. Энэ бол комикс цуглуулагчид!
5. Вексиллофилистууд. Дарцаг цуглуулах дуртай хүмүүс.
6. Плангонологистууд. Хүүхэлдэй цуглуулагчид.
7. Велологистууд. Машины дугуйны диск, гадуур хаймар цуглуулдаг хүмүүс. Ийм цуглуулага хийхэд том талбай хэрэгтэй нь тодорхой. Харин ийм цуглуулга хийх санаа 1921 онд Их Британид гарчээ.
8. Аренофилүүд. Тэд аялалд яваад нүүр, гарын алчуур, шаахай биш, харин наран шарлагын газрын элс авчирдаг байна.
9. Тегестологистүүд. Энэ хүмүүс аяганы тавиур цуглуулдаг.
10. Лабеорфилистүүд. Баасан гаригаас хойш бид бүгдээрээ лабеорфилистүүд. Эд бол шар айрагны шил цуглуулагчид.
11. Фалеристүүд. Энэ хүмүүс цэргийн ялгах тэмдэг болон медаль цуглуулдаг.
12. Скутеллифилистүүд. Тэд бас тэмдэг цуглуулдаг, гэхдээ фалеристүүдээс ялгаатай нь зөвхөн бэлэг дурсгалын тэмдэг цуглуулдаг юм.
13. Лотологистууд. Хонжворт сугалаа цуглуулдаг. Ямар сугалаа байх нь хамаагүй. Деннис Морс гэдэг хүн 250.000 сугалаа цуглуулж, дээд амжилт тогтоожээ.
14. Арстофилистүүд. Зөөлөн бамбарууш цуглуулдаг.
15. Галансофилистүүд. Зөвхөн жижигхэн цэцэг цуглуулдаг. Энэ нь хэмжээгээрээ цасан ширхэгээс их байх ёсгүй гэнэ.
16. Тиросемиофилистүүд. Энэ бол бяслаг иддэггүй, харин түүний шошгыг цуглуулдаг хүмүүс.
17. Фусилателистүүд Телефон утасны карт цуглуулдаг.
18. Хеликсофилистүүд. Архи дарс уудаггүй, харин бөглөө онгойлгогч цуглаалдаг.
19. Брандофилистүүд. Тэдний хувьд Куба улс ёстой диваажин нь, юу гэвэл тэд навчин тамхи цуглуулдаг.
20. Энтредентолигнумологистүүд. Шүдний чигчлүүр юмуу чих ухагч цуглуулдаг хүмүүс гэж зарим эх сурвалжид тайлбарласан байдаг.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ