Сайд Л.Болдын айлчлал Мумбай хотоос эхэллээ

img

БНЭУ-ын Гадаад хэргийн сайд Салман Куршидын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа Гадаад харилцааны сайд Л.Болд айлчлалаа Энэтхэгийн санхүү, эдийн засгийн төв болох Мумбай хотоос эхэллээ. Гадаад харилцааны сайд 1875 онд байгуулагдсан Азийн анхны хөрөнгийн бирж болох Бомбейн хөрөнгийн бирж (Bombay Stock Exchange)-д зочилж, Гүйцэтгэх захирал Ашиш Кумартай уулзан,  биржийн үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ хоёр талын санхүү, хөрөнгийн зах зээлийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Бомбейн хөрөнгийн бирж нь бүртгэлтэй компанийнхаа хөрөнгийн хэмжээгээр дэлхийд есдүгээрт, цахим арилжааны дүнгээр тавдугаарт ордог бөгөөд 2012 онд 5100 гаруй компанийн 1.2 их наяд ам.долларын арилжаа хийжээ. Гадаад харилцааны сайд мөн өдөр Мумбай хотын Худалдаа аж үйлдвэрийн танхимд зочилж, энэтхэгийн бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, Шинэчлэлийн Засгийн газрын эдийн засгийн бодлого, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар үг хэлэв. Монгол Улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяраа, Монгол Банкны Валют, эдийн засгийн бодлогын газрын захирал Д.Дэлгэрсайхан нар Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчны талаар уулзалтад оролцогчдод танилцуулга хийж, тэдний сонирхсон асуултад хариулав. Монгол Улсын ЭСЯ, Мумбай хотын Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хамтран зохион байгуулсан энэхүү уулзалтад энэтхэгийн уул, уурхай, сэргээгдэх эрчим хүч, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй компанийн төлөөлөгчид оролцов хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

rama:
Surjin ehleed darjin duusgahgui baimaar baina. Tailangaa tatvar tulugch ard tumendee il todorhoi tavi.Batuul darga shig.
2013-01-17
АРДЧИЛАЛЫН АРЬС НӨМӨРСӨН ЛУЙВАРЧИН:
ДОЛЛАРЫН ТЭРБУМТАН ЯДАРСАН АРДЫН МӨНГӨӨР ЯАСАН ЧИХ ЗУГААЛДАГ ЮМ ДЭЭ.АВЧИРЧ БАЙГАА АШИГ ҮР ДҮН ТҮЙ Ч БАЙХГҮЙ НЬ ДААН Ч ТОДОРХОЙ.ТЭГЭЭД БАС ХЭДЭН АРХИНЫ ЛҮҮ ХООЛНЫ САВ ДАГУУЛЖ ЯВНА ИРЭЭД ТАЙЛАН НЬ ЖААХАН ХОЛООС АЖИГЛАЖ БАЙГААД ИРЛЭЭ,СУДАЛЖ БАЙГААД ИРЛЭЭ,ГЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭР ХИЙЛЭЭ ГЭЭЛ БОЛОО ДЭНДҮҮ ДОРОМЖИЛЧИХСОН.ЭНЭ ЧИНЬ ШУДАРГА ЁСУУ АЛТАНХУЯГ ЭЛБЭГДОРЖОО,ТА НАРЫН АРДЧИЛАЛЫН АРЬС НӨМӨРСӨН ЭНЭ ЛУЙВАРЧИН АРДЧИЛАЛЫН НЭР ХҮНДИЙГ АСАР УНАГАЖ БАЙНА ШҮҮ.АРДЧИЛАЛЫГ ГАНЦХАН ТА 2 Ч БИШ АРД ИРГЭД ЧИНЬ УНАГАЧИХГҮЙ ЮМСАН ГЭЖ МӨРЛӨЖ ЯВДАГ ЮМ ШҮҮ
2013-01-16
ДОЛЛАРЫН ТЭРБУМТАН АРДЫН МӨНГӨӨР ЗУГААЛМОЙ:
АСАР БАЯН ХҮН АРД ТҮМНИЙ МӨНГӨӨР ЗУГААЛААЛ,ЯМАРЧ ҮР ДҮН УЛС ОРОНД АШИГ АВЧРАХГҮЙ НЬ ХАР ЦАГААН ӨНГӨ ШИГ ТОДОРХОЙ АЙЛЧЛАЛУУДЫГ БИД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨӨД СУРЧИХЖЭЭ,УГ НЬ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛЭЭР ТАЙЛАНГ НЬ СОНСДОГ БОЛГОВОЛ ЭНЭ ЧИНЬ АРДЧИЛАЛ ШУДАРГА ЁСНЫ НЭГ ХЭСЭГ
2013-01-16
ter:
yasan ih yavdag nuhur ve altan huyag dargaa
2013-01-16