Дуучин Э.Энхзол алдартай хөгжмийн зохиолч болохыг мөрөөддөг

img

Анхны бие даасан тоглолт гэхээр сандарч байна уу. Бодвол  бэлтгэл ихтэй байгаа биз дээ?

-Баярлалаа. Тэгэлгүй яахав тоглолтын тов ойртож байгаа  учраас цаг наргүй бэлтгэл хийж, үзэгчиддээ чанартай уран бүтээл хүргэхийн төлөө уйгагүй ажиллаж байна.

Тоглолтын сонин хачин, онцлогоос хуваалцахгүй юу?

-Бие даасан анхны тоглолтоороо үзэгч, фенүүдтэйгээ хамтдаа дуулж бүжиглэн,  нэг үдшийг хөгжилдөн өнгөрөөхийг зорьж байна. Тоглолт энэ сарын 19-нд 19 цагаас I LOFT FUNCTION HOUSE-т болно.

Ямар хамтлага дуучид оролцох вэ?

-Алтернатив, поп, R&B стилийн дуу дийлэнх хувийг эзэлнэ. Мөн Шар айраг хамтлагийн дуучин Н.Буянаа, “Мөнхийн ус”-г дуулдаг Т.Бат-Оргил, дуучин Г.Тэнүүн дуучин Н.Наранбаатар \Наагий\, A-Sound хамтлагийн Ц.Тэмүүлэн, Camerton-2 шоунд маш амжилттай оролцож байгаа Оргил нартай хамтран дуулна. Улмаар  Улсын филормони болон Баянмонгол чуулгын хөгжимчид оролцож байгаа учраас амьд хөгжимтэй, амьд хоолойгоор гайхалтай уран бүтээлүүдийг хүргэхийг зорьж байна. Хит болсон барууны дуунуудыг сонгож дуулахын зэрэгцээ шинэхэн уран бүтээлээ сонсгох гээд ерөнхийдөө тоглолт сюрприз ихтэй байна.

Таны үндсэн мэргэжил юу вэ?

-Би уг нь англи хэлний мэргэжилтэй хүн л дээ. Өвөө маань Москва дахь МИАТ-н төлөөлөгч байсан учраас багаасаа  тэнд олон жил амьдарсан. Москвагаас ирээд хэсэг хугацаанд монголдоо сурч байгаад16 настайдаа АНУ-руу явсан. Түүний дараа Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн англи хэлний ангийг төгсөөд Бээжинд олон улсын маркетинг менежментээр сурсан юм.

Англи хэлний мэргэжилтэй хүн  хэрхэн урлагт хөл тавьсан  бэ гэдэг нь сонин байна?

-2003 онд “Дашка” студийн дэргэдэх дуулаачийн курсэд явж эхэлснээр урлагт  хөл тавих алхам тавигдсан. Дуучин Б.Маралжингоо, Наагий, Universe Best songs Наадмын гран-при шагналт А.Жагар нар манай ангид байсан юм. Мөн Ука, Намуунаа хоёр дуулаачийн курсыг төгссөн. Тэр үеийн бидний багш Б.Ангирмаа, Дашка нар бидэнд хамтлаг байгуулах санал тавьж Киви хамтлагт орж байсан түүхтэй.  Жил гаруй хугацаанд  4-5 дуу дуулсан. Гэвч түүний  дараа сургуулиа төгсөх шаардлагатай болж хамтлагаас  гарсан .

DZ MAN”-тэй хамтарч хэсэг хугацаанд уран бүтээл хийж байсан. Тэр тухайгаа сонирхуулахгүй юу?

-Бээжингээс 2007 онд ирсний дараа “B” продакшны зүгээс цомог гаргах болон тоглолтын санал тавьж, Дашзэвэг гуайтай хамтран дуулж,цомог гаргасан. Тэр дуу маань тухайн үедээ хит болж, пентатоник наадмын оны шилдэг дуугаар тодорч байлаа.

Хувийн амьдралын тухайд. хаана хэнтэйгээ амьдарч байна вэ?

-2010 оноос хойш АНУ-н New-York хотод нөхөртэйгөө амьдарч байгаа. Манай нөхөр монгол залуу. Одоогоор бид хоёр Монголдоо ирэн очин ажиллаж байгаа. Нөхөр маань саяхан эх орондоо ирээд явсан. Ер нь эх орноос минь өөр сайхан газар байхгүй шүү дээ. Хэдийгээр би багаасаа өөр оронд амьдарч, сурсан ч эх орондоо ирэх их сайхан байдаг. Ээж аав, хамаатан, найз нөхөдтэйгээ уулзана гээд л.

Цаашид мэргэжлээрээ ажиллах уу эсвэл уран бүтээл хийх үү?

-Урлагт нэг орсон бол гарч чаддаггүй юм байна. Цаашид мэргэжлийн урлагаар өөрийгөө хөгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ чиглэлээр АНУ-д суръя гэсэн томоохон зорилго өөртөө тавьсан. Дууны үг, ая зохиох нь миний хобби учраас энэ оноос эхлэн мэргэжлийн урлагаар өөрийгөө хөгжүүлэх, сурах, ажиллах, шинэ болон, хамтын уран бүтээл хийх зэрэг  ажилдаа шаргуу орж байна.

Тэгвэл урлагийн салбарт авах, гээх зүйлийн талаар юуг онцолж олж  харж байна вэ?

-Өнөөдөр урлагт ээлтэй хайртай хүмүүс олон болсон нь  сайшаалтай санагддаг. Энэ салбарыг хөгжүүлье гэсэн зорилготой хувь хүн компани олон болжээ. Урлагийг үнэлдэг болсон байна. Томоохон дуу бичлэгийн студитэй болж. Энэ чиглэлээр монгол залуус  гадаадад  сурч ирээд монголдоо ажиллаж байна. Монголын урлагийг хөгжүүлж байна.

Таны бодлоор Монголын урлагийн салбарт тулгамдаж буй асуудлууд юу вэ?

-Зах зээл маш бага. Тийм болохоор хөрөнгө зарцуулаад уран бүтээл хийж, CD бичүүлдэг. Гэтэл борлуулалт байдаггүй. Нийслэл маань хэдэн хүнтэй билээ. Тэдний хэд нь CD худалдаж авах билээ. Хэдийгээр олон асуудал байгаа ч сайхан зүйл түүнээс их байна.

Нууц биш бол ямар брэндийн хувцас хэрэглэдэг вэ?

-Яг үнэнийг хэлэхэд материаллаг эд зүйлийн сонирхол шунал надад байхгүй ээ. Тийм брэндээр гангарч энэ брэндийн цүнхээр гоёно, хамгийн сүүлийн загварыг авна гэх бодол надад төрж байгаагүй. Ер нь өөртөө таалагдаж буй зүйлээ худалдан авч хэрэглэдэг. Мэдээж орчин нөхцөлдөө тохируулан зөв хувцаслахыг бодно. Гэхдээ энэ бүхэн надад тийм ч чухал зүйл биш. Ер нь манай улсын залуус материаллаг гэхээсээ илүү оюунлаг зүйлийг сонирхож, түүнээсээ таашаал авч амьдарвал сайхан. Тийм байгаасай гэж би хүсэж байна.

Таны цүнхэнд яг одоо юу байгаа бол?

-Ойр зуурын будаг, янз бүрийн зүүлт байна. Эмэгтэй хүний цүнхэнд байх ёстой зүйл бүгд л байгаа. Зарим газрын гишүүнчлэлийн карт, төлбөрийн карт, иргэний үнэмлэх зэрэг. Ерөнхийдөө том цүнхнээс илүү авч явахад хялбар жижиг цүнх барьдаг шүү.

Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?

-Монгол ардын зүйр цэцэн үг болон алдартай хүн, эсвэл зүгээр хэн нэгний хэлсэн үгийг унших дуртай. Ийм төрлийн мэдээлэлтэй вэб сайтаар зочилно. Утсан дээрээ application татаж аваад байнга хардаг.  Зүгээр нэг унших биш тухайн хүний юу хэлэх гэж буйг маш сайн  бодох дуртай. Хэрвээ таалагдвал Facebook, Twitter хуудсаараа дамжуулан бусадтай хуваалцдаг.

Та юу хүсэж мөрөөдөж явдаг вэ?

-Би амьдралыг бодитоор харах гээд байдаг их реалист хүн л дээ. Бас романтик зүйл мөрөөддөггүй. Бүх зүйлээ урьдчилан төлөвлөдөг. Магадгүй миний төлөвлөгөө бүтэхгүй бол мөрөөдөл болон үлдэх байх. Монголын урлагийн хөгжилд маш том хүч нэмэр болж өгөх юмсан гэж боддог. Тийм ч учраас алдартай хөгжмийн зохиолч болох мөрөөдлөө биелүүлэхээр ажиллаж байна.

Америк монгол залуусын хоорондын ялгааг товчоор хэлбэл?

-Америк хүн их нээлттэй өөрийгөө сайн илэрхийлдэг, хүнтэй шууд харьцахдаа хэзээд бэлэн байдаг. Мэдээж хүн бүр өөр хэдий ч ерөнхийдөө тэдэнд хямсгар ихэмсэг зан байдаггүй. Хүнтэй хүн гэдэг утгаар нь адил тэгш харьцдаг. Харин монголд хэн нэгнийг өмссөн зүүсэн, утас, байр хөрөнгө нь эсвэл боловсролоор нь хэмжих хандлага их байна. Гадаадад сурсан хүн мундаг, дотоодод төгссөн бол тийм зэрэг янз бүрийн нийгмийн статусаар ялгадаг байдал сүүлийн үед маш их анзаарагддаг болсон. Би багаасаа л ийм зүйлд дургүй байсан одоо ч гэсэн эмзэглэж байна. Хүн ямар ч ажил эрхэлж, ямар ч гэр бүлээс гаралтай байсан хүн гэдэг үргэлж хүнээрээ үлдэх хэрэгтэй. Тиймээс Монголчууд бид нэг нэгнээ ялгахгүй байгаасай гэж хүсдэг.

Ч.Шинэжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Xoorxon oxin Uxaantai bichsen baina
2013-01-17
vnen bíchsen bna mgld hvniig hvn gedgeer harítsdag bgaasaí gej bodddog shvv oorteí taalagdsan tsewerhen hywtsas omsej bwal boloo shvv dee yun brend be
2013-01-17
giiguulegch:
mundag yumaa ugsun yariltslaga ni unekheer taalagdaj bna.ukhaantai yumaa
2013-01-16
Xoorxon oxin Uxaantai bichsen baina
kkkk:
yostoi bulterj bnaa...angli helnii mergejilten gj yu ve tiim mergejil baidag yum uu ... bagsh geed helehed yu n muuhai bhav de... gehdee yahav amjilt husie
2013-01-16
vnen bíchsen bna mgld hvniig hvn gedgeer harítsdag bgaasaí gej bodddog shvv oorteí taalagdsan tsewerhen hywtsas omsej bwal boloo shvv dee yun brend be
t:
chinii muruudul biyelehgui yum bna bi burhan bna
2013-01-16