
“Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үед Монгол Улсын Засгийн газарт “Голдман сакс Ази” компани гэрээний санхүүгийн зөвлөхөөр ажилласныг хүмүүс мэднэ. Гэтэл Монгол Улсын талд зөвлөх учиртай байсан уг хуулийн этгээд нөгөө талд ч давхар “ажиллаж” байсан байж болох сэжүүр олдсон байна.
Америкийн Үнэт цаасны хороо буюу Засгийн газрын агентлагынх нь цахим хуудсанд дурдсанаар “Голдман сакс” групп нь “Оюу толгой” ХХК-ийн 66 хувийг эзэмшигч “Айвенхоу Майнз Лимитед” буюу одоогийн “Туркуйс Хиллс Ресоурсес” компанийн томоохон хувьцаа эзэмшигчдийн нэг байжээ.
Тус үнэт цаасны хорооны хуудсанд мэдэгдсэнээр 2009-2010 онуудад “Айвенхоу Майнз” компаний 360-460 сая.ам долларын хувьцааг “Голдман сакс” групп эзэмшиж хувьцааны борлуулалтаас ашиг олсон нь тодорхой байна. Гэтэл тухайн үеийн Монголын Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үедээ сонирхолын зөрчил бүхий “Голдмен сакс” группийн 99 хувийн хөрөнгө оруулалттай охин компанийг зөвлөхөөр авч ажилуулсан нь энэхүү баримтаар нотлогдож эхлээд байна.
Өөрөөр хэлбэл тэр тухай “Голдман сакс” нь мэдэгдээгүй юм болов уу, үгүй бол Засгийн газар нь мэдэн будилсан эсэх нь бас тодорхойгүй. Хамгийн гол нь “Голдман сакс” банк нь 2009-2010 онд “Айвенхоу Майнз Лимитед” болон “Рио Тинто” компанитай хэлхээ холбоотой буюу сонирхолын зөрчилтэй байснаа Монголын талд мэдэгдээгүй нь үнэхээр хачирхалтай байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ