Шатахууны үнийг хаалттай хэлэлцэж байна

img

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас  эхлэн “В” танхимд хаалттай хуралдаж байна. Хуралдаанаар   “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолын хэрэгжилтийн явц, байдлын талаар Зам, тээврийн сайдА.Гансүхийн мэдээлэл сонсож байна. Үүний дараа  бензин шатахууны нийлүүлэлт, үнэ ханшийн талаарх Газрын тосны газрын даргын мэдээлэл сонсох аж.  Түүнчлэн түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэх зэрэг асуудоыг хэлэлцэнэ.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ