Galaxy S утас 100 сая хувь борлогджээ

img

Samsung компани өчигдөр өнгөрсөн хугацаанд хийсэн борлуулалтынхаа тайлан мэдээг гаргажээ. Тус компани Galaxy S загварын ухаалаг гар утас худалдаанд гарснаас хойшхи хугацаанд 100 сая хувийг борлуулсан байна. Тэдгээр утаснуудын 40 сая орчим нь сүүлчийн загвар болох Galaxy S III байжээ. Үүнийг өдөрт хувааж үзэх юм бол өдөр бүр 190 мянган ширхэг Galaxy S III утас худалдаалагдаж байсан гэсэн үг. Эдгээр загварын ухаалаг гар утаснууд худалдаанд гарснаараа хэрэглэгчдийн дундах гар утасны хэрэглээ улам өргөн утгаар хэрэглэгдэх болсон юм. Нэг үгээр хэлбэл гар утасны зах зээлд хувьсгал хийсэн гэж хэлж болно. Samsung-ийн гол өрсөлдөгч Apple компани ч дутахааргүй борлуулалт сайтай байгаагаа дуулгасан байна. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Galaxy gadnaasaa bol zugeer l neg engiin utas haragddag design ongo uzemj busdaasaa yalgarah yumgui. Harin Nokia Lumia 920 bol super utas daa. yun Iphone, galaxy
2013-01-17