Эртний далайн мангасын чулуужсан яс олдов

img

Далайн мангас гэж байдаг эсэх тал дээр одоо хэр маргаантай байдаг. Кино, зохиомжит нэвтрүүлгүүдэд одоо хүртэл далайн мангас байдаг гэж өгүүлдэг ч хараахан батлагдаагүй л байгаа. Харин тэдгээр амьтад амьдарч байсан нь нотлогдох баримтууд улам зузаарсаар. Далайн мангасын тухай хамгийн сүүлийн үеийн мэдээлэл Лох Несс нуурын мангасын тухай яриа юм. Тэр нууранд маш урт  хүзүүтэй махчин далайн мангас амьдардаг бөгөөд үдшийн цагаар хүн барьсан тохиолдол  бий хэмээн ярьдаг. Харин саяхан Унгараас 84 сая жилийн настай эртний чулуужсан далайн мангасын олдвор олдсон байна. Олдворыг шинжилж буй багийнхан энэ амьтан матар болон халимны нэгдэл гэж хэлж болохуйц амьтан хэмээжээ. Хэвлээр явагчийн чулуужсан ясыг Унгарын байгалийн түүхийн музейн судлаачид шинжлээд ямар нэг далайн давс хужир олж тогтоогоогүй бөгөөд цэнгэг усны амьтны шинж ихээр илэрч байгааг хэлсэн байна. Шинэхэн олдвор арван дөрвөн метрийн урттай нэлээд хүнд жинтэй аж. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ