Улаанбаатарчууд хөдөөд газар авах боломжтой

img

Нийслэлийн 15 мянга гаруй иргэнд орон нутагт газар өмчлөх эрхийг олгохоор болжээ. Эхний удаад Төв, Архангай, Сэлэнгэ аймагт газар өмчлүүлэхээр нутгийн захиргаанаас зөвшөөрөл аваад байгаа гэнэ. Эдгээр аймагт газар өмчлөх сонирхолтой иргэд хүсэлтээ эхлээд тодорхой гаргах ёстой. Ингэхдээ Нийслэлийн газрын албанаас гадна тухайн сонгосон аймгийнхаа Газрын албаныханд хандаж болох юм байна. Одоогоор нийслэлийн 7000 гаруй иргэн Төв аймагт газар аваад байгаа юм байна. Тус аймагт шинээр 9900 гаруй хүнд 0.07 га газар олгох боломжтойг нутгийн удирдлага  хэлж байгаа. Нийслэл орчимд шинээр газар олгох боломжгүй байгаа тул дээрх шийдвэрийг гаргасан хэмээн албаны хүн хэлж байлаа. Дашрамд дуулгахад, нийслэлийн нийт газрын 65 хувь нь тусгай хамгаалалттай бүс, дээр нь ой мод, гол ус төмөр замын газрыг хасахаар 70 орчим хувийг нь иргэн өмчлөх боломжгүй аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

цолмон:
Маш зөв энэ бол бодлого мөн.тийм сонирхол хүмүүст бий.тэр нь 0,5га байх хэрэгтэй
2015-09-09
унаатай мөнгөтэй танилтай нь хотод авч болдог унаагүй мөнгөгүй танилгүй нь хөдөө авдаг ийм тэнэг зүйлийг хүлээн зөвшөөрч яасан ч чадахгүй ард түмэн нэг л босвол хамгийн түрүүнд хуулийг улан доороо гишгэж нулимдаг ард түмнийг басамжлан доромжилдог новшнуудад хууль ийм хүчтэй гэдгийг үзүүлж хатуу цээрлүүлэх хэрэгтэй тэр цаг тун удахгүй ирэх болно та нар харин зугтах гэж битгий горьдоорой хорвоогийн хаанаас ч олж ирээд цээрлүүлэх болно
2011-11-07
hotiin irgen tuhain gazraa zaaval shiljij baij gazraa avah yostoi gedeg, esvel gazar duussan geeed havituuldaggui. tegsen hernee mongoor bol zarna geed baidag yum. tsagaan zahtanguudiin tseverhen business yum bish uu.
2011-11-07