
“Ану хатан” түүхэн уран сайхны киноны нээлтэд Холливудаас кино салбарын нөлөө бүхий хүмүүс, Хятад, Солонгосын зочид ирж оролцох ажээ.Зарим хэвлэлээр Стивен Сигал оролцоно гэсэн яриа гарсан ч энэ нь ташаа мэдээлэл гэнэ. Хоёр сарын өмнө “Матрикс” киноны продюсер Льюис Вэй Монголд ирэхдээ тус киноныхонтой уулзаж трэйлерийг нь өндөр үнэлээд буцсан байна.
Льюис Вэйгийн найз кино бизнесийн нэгэн томоохон эрхэм Нэнси Спильберг “Ану хатан” киноны трэйлерийг үзээд нээлтэд нь ирэх хүсэлтээ илэрхийлж байсан байна. Нэнси Спильберг нь алдарт найруулагч Стивен Спильбергийн төрсөн дүү юм байна. Нөгөөдөр болох “Ану хатан”-ы нээлтийн ёслолд гадаадын эдгээр зочдоос гадна АНУ, БНХАУ, Япон, Герман, БНСУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдууд оролцох юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ