“Дакар ралли 2013” уралдааны 10 дахь гарааны дүн
34 дэхь “Дакар ралли” уралдааны 10 дахь гараа Аргентины КОРДОБА – ЛА РИОХА - гийн хооронд 357 км замд боллоо.
Энэ гарааны ялагчаар Испаний Борт Барреда (04:43:14) тодорсон бол удаахи байруудад Францын К.Депре (04:44:29), Португалийн Д.Гонсальвес (04:45:58) тус тус оржээ. Испаний Борт Барреда энэ гарааны ялагч болсноор уралдаан эхэлснээс хойш нийт 4 дэхь гараандаа түрүүлээд байна.
174 дугаартай Yamaha мотоциклиэр уралдаж буй ОУХМ Н.Лхамаа (06:46:43) - ээр 120 – д хурдалжээ. Энэ гараанд нийт 132 мотоцикльчид барианд орсон байна.
Б.Төр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ