
Испаний “Эзэн хааны цом”- ын тэмцээний шөвгийн 8 – ын эхний тоглолт өнгөрсөн шөнө Мадридад “Сантьяго Бернабеу” цэнгэлдэхэд “Реал” – “Валенсиа” - гийн хооронд болж талбайн эзэд 2 – 0 ээр хожсоноор хагас шигшээд шалгарах сайхан боломжтой боллоо.
Тоглолтын эхний гоолыг К.Бензема 37’ – нд хийсэн бол Валенсиагийн Андрес Гуардадо өөрийн хаалгандаа автогоол оруулжээ. Хариу тоглолт 1 – р сарын 23 – нд Валенсиагийн талбайд явагдана.
Испаний лигийг тэргүүлэгч “Барса” өнөөдөр өөрийн талбайдаа “Малага” – г хүлээн авч тоглоно. Энэ хоёрын ялагч нь хагас шигшээд “Реал” – “Валенси” – гийн ялагчтай нь учраа таарах нь ээ.
Б.Оргил
СЭТГЭГДЭЛ БИЧИХ