Ц.Шаравдорж: Угшил нэгтэй хоёр нам хамтарч ажиллах нь улс оронд ч хэрэгтэй

img

УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга асан , Монгол Улсын гавьяат хуульч, туршлагатай парламентч Ц.Шаравдоржтой ярилцав.

-Та төрийн ажил албаа өөрийн санаачлагаараа хүлээлгэж өгөөд хэсэг хугацаа өнгөрлөө. Одоо юу хийж байна даа? 

-Ажил албаа өөрийн санаачлагаар өгсөн нь зөв байжээ гэдэгтээ итгэлтэй байна. Учир шалтгааны хувьд түрүүнд өгсөн нэг ярилцлагадаа хэлсэн дээ.  Харин цаг завын хувьд ачаалал багасна гэж байхгүй юм байнаа. Төрийн ажилд дарагдаад, бодож санаж байдаг, хийж бүтээвэл зохих нэлээд ажил хүссэн хүсээгүй хойшлогдож байсан л даа. Одоо харин тэр бүхнээ эргэн харж, хүссэн зүйлээ, мөн миний оролцоог хүлээж байсан олон ажилд сэтгэл санаагаа зориулан гар бие оролцож хийх сайхан боломж гарч ирж байна. Энэ утгаараа бол бүр их завгүй болох нь ээ. -Таныг ажлаа өгснөөс хойш УИХ дахь  МАН бүлэгтэй боллоо. Бүлгийн асуудал яагаад ингэж удааширсан юм бол. Энэ талаар ямар хариулт өгөх вэ? -Их л өндөр үнээр бүлэгтэй боллоо доо. Бүлгээ байгуулж чадаагүй байсан өнгөрсөн хугацаанд МАН-ын хувьд маш чухал нэлээд хууль, асуудлууд тэдний оролцоогүй шийдэгдсэн. Нэг хоёр хүний хэт мэдэмхийрэл, дур зоргын үйлдэл, хуулийг үл хайхарсан бүдүүлэг үйл ажиллагаа намдаа ихээхэн хор хохирол авчирсныг хангалттай харж байна. Эцсийн эцэст түүний горыг ард түмэн үүрнэ гэсэн үг. Бүлгийн хэмжээнд санал авсан нам 24 цагийн дотор УИХ дахь бүлгээ байгуулах ёстой шүү гэдгийг Тамгын газраас МАН-ын нөхдүүдэд хууль зүйн талаас нь анхааруулж байсан ч анхаараагүй юмаа. -Та УИХ-ын гишүүнээр  дөрвөн удаа сонгогдон ажилласан туршлагатай улстөрчийн хувьд өнөөгийн УИХ дахь улс төрийн хүчний харьцаа, үйл явдлын цаашдын өрнөлийг хэрхэн төсөөлж байна вэ? -УИХ-ын сонгуулийн үр дүнд дангаараа олонхийг бүрдүүлэх улс төрийн хүчин энэ удаа гараагүй. Ард түмэн ийм л сонголт хийлээ. Ийм нөхцөлд хамгийн олон суудал авсан Ардчилсан нам засгийн эрх барих хамтрагчаараа “Шударга ёс “ эвсэл, ИЗНН-ыг сонгохоор шийдсэн нь онцлогтой. Одоо болж буй улс төрийн үйл явцыг ажиглаж байхад нэг дүр зураг тодорхой харагдаж байна. УИХ-ын анхдугаар чуулганаар АН-ын 31 гишүүн тангараг өргөж, бүрэн эрх нь хэрэгжиж эхэлсэн. Түүнээс хойш Өвөрхангайн тойргоос нэг суудал нэмэгдэж, бас МАН-аас  Д.Арвин суудлаа “хандивлалаа”. Ингээд 33 суудалтай болж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхлээр цаашид олонхийг бүрдүүлэх 39 суудлыг бүрдүүлэхийн төлөө эрх баригч хүчин ажиллах болов уу. Ямар хэлбэрээр, яаж ажиллах гэж байгааг УИХ дахь бусад нам, эвсэл ойлгож, мэдэж, мэдэрч байгаа биз дээ гэж хэлэх байна. -Тухайлбал, “Шударга ёс” эвслийг бүрдүүлэгч МАХН-ыг тоглоомноос шахаж гаргана гэсэн яриа ч явдаг юм билээ, энэ мэтчлэн гэсэн үг үү? -Улс төрийн хүчин болгон өөрийн байр суурь, язгууур ашиг сонирхлоо бэхжүүлэхийн төлөө ажиллана гэдэг тодорхой. Бодлого, үйл ажиллагаа нь эрс ялгаатай нам, улстөрийн хүчнүүд хэр зэрэг удаан хугацаанд хаяа нийлэн байсныг өнгөрсөн мөртлөө тун саяхны  түүх бидэнд харуулаад байгаа. Дээр нь нэмээд хэлэхэд манай улстөрчид, намууд хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ эзэн болж, эцсээ хүртэл үнэнч байх гэдэг ойлголт байхгүй, туйлбаргүй, барьцгүй.  Ийм нөхцөлд  үйл явдлын цаашдын өрнөл ямар байх нь хэн хүнгүй ойлгомжтой л байх ёстой доо гэж хэлээд байгаа хэрэг. Улс төр бол хатуу  шүү дээ. -Ингэхэд та чинь одоо аль намын гишүүн бэ, МАХН уу , МАН уу? -Миний хашиж байсан УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал бол намаас  гарсан байхыг хуулийн дагуу шаарддаг юм. Тиймээс би тухайн үед энэ албанд томилогдохдоо МАХН-аас гарсан. Түүнээс хойш нам маань хоёр хуваагдчихсаныг бид бүхэн мэднэ шүү дээ. Нэрээ өөрчилж, МАН болсон нэг хэсэг, мөн хуучин МАХН нэрээ авч үлдсэн нөгөө хэсэг гээд  үйл явдлууд шил шилээ даран өрнөсөн. Ёстой нөгөө Балтын хэлдэг шиг “улаантан, цагаантан гээд байгаа шүү, хоёулаа адилхан шав шар юм байж" гэдгийн үлгэр л болж байна даа. Тиймээс, одоогоор “намуудынхаа” гишүүнчлэлээ сэргээгээгүй л явна даа. (Инээв). Ганц хүний гишүүнчлэл сэргээхээс илүү чухал асуудал байна, үүнд сэтгэл зовниж, шийдвэрлэхийн төлөө хувь нэмрээ оруулъя гэж бодож байна. -Илүү чухал асуудал гэсэн чинь юу гэсэн үг вэ? -Аль аль намын гишүүн найз нөхөд, улстөрчид , хуульчид, зохиолч, яруу найрагчид, жирийн гишүүд, дэмжигчид уулзан халуун дотно яриа өрнүүлж, бодол саналаа солилцож байдаг. Тэд юу хэлээд байна гэхээр, нэг угшилтай, нийтлэг чиг баримжаатай  энэ хоёр нам хамтарч ажиллах учиртайг дахин дахин хэлж ярьж байна. Гол нь намын үндэс болсон жирийн гишүүд, дэмжигчдийн энэхүү чин хүсэл эрмэлзлэлийг онцлон анхаарч, хүндэтгэн үзэх ёстой гэдгийг л би сайн ойлгож авч байна. Монгол Улсаа өнөөдрийг хүртэл авч явсан улс төрийн томоохон хүчин байтугай, эхнэр нөхөр хоёр өрх тусгаарлахад ажил цалгардаж, амьдрал алдагддаг биз дээ. Ийм байхад нам хуваагдсан нь эх орны эрх ашиг, ард түмний ахуй амьдралд сөргөөр нөлөөлж байна. Үнэхээр МАН, МАХН  хамтарч ажиллахыг бидний хэлж заншсанаар цаг үе шаардаж, нийгэм хүсэн хүлээж байна. Тиймээс энэ хоёр намын хамтын ажиллагааны төлөө гишүүд,  дэмжигчидтэй хамтран ажиллая, үүнээс илүү чухал зүйл алга гэж бодож байна. -МАН, МАХН хоёр нэгдэх тухай яригддаг боловч одоо хүртэл тодорхой алхам хийгдсэнгүй. Мөн нэгдэх тухай асуудал ярихаар энэ хоёр намын зарим гишүүд эрс хатуу үгээр эсэргүүцэж , их мөрөн шалбаагтай нийлдэггүй, бохирдсон голтой нийлэхгүй гэх мэтээр байр сууриа илэрхийлээд байгаа шүү дээ. -Намуудын нэгдэж нийлэх асуудалд тулхтай, нухацтай хандах хэрэгтэй л дээ. Янз бүрийн үзэл бодол, байр суурь байж л таарна. Шийдэж болохгүй зүйл гэж нэг ч байдаггүй. Харин болохгүй гэж ярихаасаа өмнө, болох талаасаа эхлэх хэрэгтэй байна л даа. Би энд юу яриад байна гэхээр, за яахав нэгэнт ийм том бантан хутгаад хаячихсан хойно шууд нэгдэнэ гэдэг тухай яриад эхлэхэд хэцүү. Харин хамтарч ажиллахад болохгүй зүйл ерөөс байхгүй. Үүнээс л бүх зүйл эхэлнэ, болно, бүтнэ.  Өөр гарц байхгүй. Хуваагдсанаасаа болоод ямар их зүйл алдав, ямар том нүхэнд унав гэдгээ хаа хаанаа ойлгож, хамтраад ажиллах нь өнөөгийн нөхцөлд хамгийн зөв, тэр цаг нь ирж байна шүү  гэдгийг дахин дахин хэлмээр байна. Тэгээд ч өнөөдөр нэг нэгэндээ цэцэрхэж маргалдан өндөг, тахианы учрыг нь олох гэж зөв бурууг шүүж хий дэмий мэтгэлцэх цаг биш. Одоо энэ  хоёр нам өөр хоорондоо хийж байгаа “иргэний дайн”-аа дуусгаж, урагшаа алхах, хамтран ажиллах талаар ширээний ард сууж, ирээдүйг харах, алдсанаа нөхөхийн төлөө нийтээрээ ажиллах цаг  болсон. Энэ үг удирдлагад ч хамаатай, гишүүдэд ч хамаатай, дэмжигчдэд ч хамаатай. Намын нийтлэг эрх ашигт эв нэгдэл, хүч чадал чухлыг ухаарч, хувийн өчүүхэн амбиц, эрх ашиг, өс тооцоо байдаг бол хаях хэрэгтэй. -Хоёр намын хамтын ажиллагааны чухлыг онцолж хэлээд байгаагийнхаа үндэслэлийг  арай дэлгэрүүлж ярина уу? -Нөхцөл байдлыг бодитой, гашуун боловч үнэн талаас нь харъя. МАН уруудахын дээдээр уруудлаа, одоо үнэн хэрэгтээ бүр орших уу, эс орших уу гэсэн том асуултын өмнө ирчихээд байна. Ойр ойрхон болсон УИХ-ын болон орон нутгийн сонгуульд дараалан ялагдал хүлээлээ. Эдгээр ялагдал, тэнцвэргүй тогтолцоонууд бол зөвхөн МАН-д биш нийт нийгэмд, монгол төрийн төлөвшил, өнгөрсөн хугацаанд олсон ололт амжилтад ихээхэн сөрөг үр дагаврыг авчирсан. Түүнийг янз бүрийн хэлбэрээр амсч эхлээд байна. Ганцхан жишээ хэлэхэд, тогтвор суурьшилтай ажиллаж байсан төрийн захиргааны олон ажилтан бүтцийн өөрчлөлт нэрэээр хийгдэж байгаа халалт солилтоор ажилгүй болцгоож байна. Энэ хомроголсон халаа сэлгээ, төрийн хүчийг сулруулсан үйл ажиллагааны талаар намууд хэрхэн дүгнэлт хийж байгаа нь үнэхээр тодорхойгүй, нэг л амар тайван, бүх юм болж буй мэт байх юм. Цаг алдсан идэвхгүй байдал хэнд ашигтай юм.

Олны дунд явж байхад намын жирийн гишүүд, дэмжигчид үнэхээр сэтгэл зовсон, намын удирдлагаа ажиллаасай, санал санаачлага гаргаасай гэж  хүсч байгааг харж байна. Сүүлийн хоёр удаагийн сонгуульд ялагдсан гол шалтгааныг олж харж, бодитой дүгнэлтийг аль хэдийнэ хийчихсэн, дараагийн ажилдаа орчихсон байх  ёстой. Ялагдлын шалтгаан болгож, олон зүйлийг хэлж болох ч үнэндээ хуучин МАХН хоёр хуваагдаж хүчээ тарамдуулсан, хамтран ажиллаж чадаагүй явдал юм. Ингээд санал хуваагдаж, МАН-ын хувьд хамгийн том өрсөлдөгч АН-тай  биш, харин МАХН-тай л өрсөлдөх тактик барьж, сонгуулийн сурталчилгаагаа хийсэн. Энэ чинь өөртэйгээ өрсөлдөж, өөрийнхөө толгой дээр чулуу хаясантай л агаар нэгэн шүү дээ. Үүний үр дагаврыг хангалттай амсцгааж байна.

Монгол улсын  Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирчихлээ. Энэ сонгууль бол энэ хоёр намын хувьд ялагдаж болохгүй сонгууль. Би түрүүнд МАН-ын хувьд орших уу, эс орших уу  гэсэн асуудал тавигдаад байна гэдгийг зүгээр ч нэг хэлээгүй юм. Энэ сонгуулиар ялагдах юм бол үнэхээр дахиж сэхэхгүй байдалд хүрнэ гэсэн олон хүний бодол таавартай би санал нэг байна. Би сайн санаж байна, 2012 оны дөрөвдүгээр сард сөрөг хүчний нэгэн хэвлэлд “МАН-ын араас зул өргөх цаг ойртож байна. Энэ намын эсрэг байгаа бүх хүчнүүд нийлж байгаад ч хамаагүй сонгуульд унагахын төлөө явах цаг болж . Улс төрийн газрын зурагнаас арчих цаг нь болж. Тэгж байгаад араас нь зул өргөж маани уншъя” гэж бичиж байсныг санахгүй байна уу. Улстөрийн өрсөлдөгч хүчин чинь ийм л арга тактик, зорилттой ажиллаж байна. Ингэж шууд, тодорхой хэлэхээс өөр яах юм. Сонгуулиас хойших үйл явдал дээрх зорилтыг үе шаттай хэрхэн хэрэгжүүлж байгааг харуулаад байгаа биш үү. Нөхцөл байдал иймдээ тулсан байхад хэрхэн энэ хүнд байдлаас гарах вэ, ямар арга зам байна гэдгийг ний нуугүй л ярих, ирэх сонгуульд яаж оролцох вэ гэдгийг ярих цаг болсон. Бүр тодорхой, үе шаттай арга хэмжээ авах цаг болсон. Оройтож байна. -Нэг угшилтай хоёр намын хамтын ажиллагааны төлөө гишүүд, дэмжигчид зохион байгуулалтад орох хэрэгтэй юм байна, чухам  ямар үйл ажиллагаа явуулах бол... -Эвтэй бол хүчтэй гэдэг өвөг дээдсийн минь үг бий. Бас цувж явсан барсаас цуглаж суусан шаазгай хүчтэй ч гэдэг. Хоёр намын гишүүд, дэмжигчид хүсэл эрмэлзлэлээ илэрхийлж, хэрхэн яаж ажиллах талаар дээр доргүй ярилцаасай гэж хүсч байна. Үйл ажиллагааны тактик, стратеги, бодлогын чиглэлийг ч цэгцтэй томъёолж, энэ талаар зөвлөлдөх хэрэгтэй байна. Ямартай ч нийгэмд үүсээд байгаа хүлээлт, тэмүүллийг хангаж ажиллах ёстой нь ойлгомжтой. Эцсийн эцэст эв эетэй байх, нэгдэж ажиллах нь зөвхөн хоёр намын асуудал биш, Монголын нийт ард түмний  язгуур эрх ашгийн асуудал, энэ одоо бүр ч тодорхой болж байна. -Та МАН, МАХН-ын одоогийн болон өмнөх удирдлагуудтай хамт зүтгэж явсан. Энэ хоёр нам эвдэрч, задарч байхад Та нам бус байж  УИХ-ын Тамгын газраа төлөөлөн монгол төрийн төлөө тэдэнтэйгээ хамт зүтгэж байсан болохоор хэл амаа амархан олно гэж бодож байна уу? -Тийм байж болох талтай. Мөн асуудал амар, хэцүү дээ биш, гарцаагүй шаардлагатай гэдэгтээ хамгийн гол нь байгаа юм. Хоёр намын хамтын ажиллагааны асуудлыг ярьж байгаа болохоор удирдлагаас их зүйл шалтгаалах нь мэдээж. Гэхдээ том эрх ашгийн асуудал хөндөгдөж байгаа, нийгмийн болон улс төрийн уур амьсгалыг мэдэрч байгаа  байх гэж найдаж байна. Энд тэмдэглэж хэлэхэд, хоёр намын эв нэгдэл, хамтын ажиллагааны төлөө хамгийн түрүүнд УИХ дахь МАН-ын 25 , МАХН-ын долоон гишүүн “За” гэж хэлэх болов уу. Эс бөгөөс, өнөө маргаашийг бодож  өөрсдийн суудлыг хоохойлсон, ялагдалтайгаа эвлэрсэн, хууль ёс зөрчигдөх болон газар авч буй орчин үеийн хэлмэгдүүлэлтийг үнэн хэрэгтээ зөвшөөрч байна гэж үзэхээс өөр аргагүйд хүрнэ. Гишүүд, дэмжигчид, сонгогчид эдгээр хүмүүсийг нийтлэг эрх ашгийг илэрхийлж ажилла гэж сонголтоо хийсэн шүү дээ . -Дэмбэрэл даргатай УИХ ээдрээтэй ямар ч тохиолдолд улс төрийн тогтвортой байдлыг ханган ажилласан гэж ярих юм билээ. Үүний ачаар л дэлхийн санхүүгийн хямралыг давж, парламент дамжин шийдлээ хүлээсэн  олон асуудлыг хамтын хүчээр шийдэж чадсан байх. Тамгийн газрын даргаар нь ажиллаж байсны хувьд үе үе биш үргэлж шахуу  гацдаг болсон  одоогийн УИХ- д эрчтэй, урагштай ажиллахад юу дутаад байна вэ? -УИХ-ын байнгын ажиллагааг хангахад түүнийг тэргүүлж байгаа хүний ноён нуруу, зангараг, дадлага туршлага ямар их хэрэгтэй байдаг юм гэдгийг Дэмбэрэл дарга харуулж чадсан. Тамгын газрын хамт олонтойгоо ч их ойр ажилладаг, итгэл хүлээлгэдэг, тэдний мэргэжлийн туслалцааг авч чаддаг  байсныг бас хэлэх байна. Одоогийн Их Хурлын үйл ажиллагаа гацаад байгаа тухай сонсож байна. Гацааг арилгах хууль хүртэл санаачлах тухай яриад байгаа сурагтай. Бүхнийг захиргаадаж,  хүчээр, сүрдүүлэг үзүүлж, хөнгөн хуумгай шийдвэрлэх нь тийм ч сайн арга биш. Шуудхан хэлэхэд, парламентат ёсны амин сүнс болсон зөвшилцлийн механизмыг ухаалаг зөв, амьдралд бодитой хэрэглэх улс төрийн соёл үгүйлэгдэж байна. -Төрийн захиргааны албан хаагчдын ажлын тогтвортой байдал алдагдаж, энэ нь төрийн ажилд хортойгоор нөлөөлж байгааг олон хүн ярьж байна. Энэ талаар таны бодол? -Сүүлийн үед төрийн албан хаагчид, зөвхөн төрийн алба хаагчид ч биш бусад хүмүүс ч ихээхэн айдас дунд байдаг болсон тухай яригддаг боллоо. Ажлын байр найдваргүй, амьдрал тогтворгүй, аливаа томилгоонд намын хуурай гишүүнчлэлийг хэт харгалзаж байгаа, ажилд тавигдсан хүмүүс нь ур чадвар, туршлага, боловсрол, хүмүүжил, ёс суртахууны аль нэг нь, эсвэл аль аль нь хомс байгааг хүн бүр л харж байна. Төрд ажиллах боловсон хүчин зөвхөн намын шалгуур хангасан байхаас гадна, бас төрийн ажлын шаардлагад нийцсэн хүн хэрэгтэй гэдгийг хэлье дээ. Төрийн албыг хэт улстөржүүлэн халаа солио хавтгайрвал төрийн ой санамж алдагдаж, аажимдаа төр дампуурдаг гашуун сургамж ч бий. Төр уламжлалаа хадгалж байж хүчтэй байна. Гэтэл эрх баригч намын томоохон удирдагчийн нэг “бид уламжлалгүй төрийг байгуулна” гэж хүртэл ярихыг сонслоо. Энэ юу болж байнаа. Энэ бүгд нь эрх баригчид хоосон байгаагаас гадна бас сөрөг хүчин хүчгүй байгааг харуулж байна. -Ярилцлагынхаа эцэст Таны хувийн бодлыг сонсох бас нэг сэдэв байна. Сонгуулиудын талаарх байр суурь... -За би л лав шударга болсон гэж хэлж чадахгүй. Тэр санал тоолох төхөөрөмж гэдэг үнэхээр маш сэжигтэй үйл ажиллагаатай эд байна лээ дээ. Үүнээс болж сонгогчдын урам хугарч, төрийн тогтолцоог үнэн шударгаар бүрдүүлэх боломж алдагдаж, төрийн сонгуулийн нэр хүнд ч унаж байна. Нэг ч саналын хуудасны зөрүүгүйгээр сонгуулийн дүнг үнэн зөв гаргахын тулд  УИХ-аас зориуд хууль гаргаж, улсын төсвөөс хэдэн арван тэрбум төгрөг заран байж гадаад орноос тэр төхөөрөмжийг авчирсан. Гэтэл тийнхүү гадаадаас залан ирсэн “хар хайрцаг” нь Монголын ард түмний хувь заяаг хуудуутай шийдэж байна. Би орон нутгийн сонгуулиар үүнийг бүр өөрийн биеэр харсан. Тэр “хар хайрцаг”-т болж байгаа юм гэж ер алга. Тухайлбал, яагаад санал тоолох төхөөрөмж бүрээс будлиан, зөрүү гараад байдаг билээ. Захын дэлгүүрийн кассын машин хүн бүрийн худалдаа хийсэн огноо, төрөл, дүнг яв цав гаргадаг байхад яахлаараа Монголын төрийн сонгуулийн дүн бараг бүхлээрээ алдаа мадаг, эргэлзээ дүүрэн, хамаг тоо нь зөрүүтэй байдаг байна. Энэ төхөөрөмжийг тавьснаас хойш сонгууль бүрийн дараа бараг тойрог бүр дээр сонгуулийн дүнгээс болж гомдол маргаан ч тасрахгүй гардаг болж байна. Ингэж гарсан маргааныг СЕХ, зарим нам, улстөрчдийн оролцоотой  хүчээр дарж байгаа болохоос биш, үнэн хэрэгтээ үүний цаана юу байгаа нь тодорхойгүй, бөөн сэжиг таамаг, гомдол дагуулсаар байна. Төрийн сонгуульд ингэж хариуцлагагүй хандаж болохгүй ээ. Бид 50 шахам сая малаа жил бүр дүн өвлийн хүйтэнд гараар тоолж болоод байдаг мөртлөө дөрвөн жилд нэг удаа сая орчим сонгогчдын саналын хуудсыг гараар тоолчихож яагаад болдоггүй билээ. Тэгэхээр энд чадахгүйдээ, бас боломжгүйдээ биш харин хүсэхгүйдээ байгаа юм. Санал тоолох төхөөрөмж нэвтрүүлсэн нь энэ ажлыг урагшлуулсан биш, ухруулсан алхам болсон. Би энд орчин үеийн техник технологийн дэвшлийг үгүйсгэх гээгүй байна. Харин утга учир талаасаа ч тэр, мөн эдийн засгийн талаасаа ч тэр зөв хэрэглэх хэрэгтэй байна. Манайд сургууль, эмнэлэг гээд өдөр тутмын үйл ажиллагаанд нь компьютер болон орчин үеийн бусад техник хэрэгсэл нэн хэрэгцээтэй газар зөндөө байна. Үүнд анхаарал хандуулаагүй мөртлөө хаа очиж хэдэн жилийн цаана, хэдэн санал тоолох гэж ийм их будлиан дагуулсан ажилд тийм их хөрөнгө улайран зарцуулж байгаа нь ч өөрөө хар дагуулж байгаа хэрэг. Зөвхөн санал тоолох төхөөрөмжөөр сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч, будлиантуулах нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэдийн сонгох , сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн асуудал болон хувирч, бүр хатуухан хэлэх юм бол техник хэрэгслийн тусламжтайгаар төрийн хууль тогтоох болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг боловсон байдлаар хүчээр авч байгаа нэг ёсны төрийн эргэлт юм . -Тэгээд цаашид сонгуулийн саналыг яаж тоолж гаргавал шударга болно гэж үзэж байгаа юм бэ? -Дан ганц санал тоолох төхөөрөмжөөр сонгуулийн дүнг гаргана гэдэг эргэлзээтэй нь бараг хүн бүрт тодорхой болчихлоо. Ганцхан миний ч биш, олон хүний санал бол цаашид, гараар тоолсон саналын дүнг машинаар баталгаажуулж, яв цав нийлсэн дүнг хүлээн зөвшөөрдөг байх нь хамгийн ардчилсан бөгөөд шударга шийдэл гэж үзэж байна. Сая УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхэд санал тоолох төхөөрөмжөөр тоолоход илүү ач холбогдол өгөөд хуулийг баталчихлаа шүү дээ. Үнэхээр сонин юм аа. Улс төрийн бүх хүчнүүд, төрийн түшээд сонгуулийг шударга болж, үнэн зөв дүн гарч байх, бий болоод байгаа эргэлзээг арилгахын тулд бүхий л аргыг хэрэглэхийн төлөө баймаар юм. Зарим улс төрийн хүчин шаардаад, тодорхой санал гаргаад, бас иргэд сонгогчид санал бодлоо илэрхийлээд байхад заавал санал тоолох төхөөрөмжөөр сонгуулийн дүнг гаргана гэж зүтгэж байгаад хуулийг баталчихаж байгаа нь туйлын ойлгомжгүй, бүр сэжигтэй байна. Дээр нь нэмээд хэлэхэд, энэ хуулийг хэлэлцэхэд парламентад суудалтай бусад намуудынхаа саналыг үл ойшоож хуулийг баталлаа. Нөгөө намуудад ч  улс төрийн шинжтэй иймэрхүү асуудлуудад нэгэнт л байр сууриа илэрхийлсэн, тэр нь нийтлэг эрх ашгийн төлөө байсан бол түүн дээрээ хатуу байх чадвар үнэхээр дутагдаж л байна . -Одоо тэгээд Ерөнхийлөгчийн сонгууль ч дөхчихлөө . Нэгэнт хууль гарчихсан болохоор сонгуулийн дүнг Таны хэлсэнчлэн давхар тоолохгүй нь хууль зүйн талаасаа тодорхой болчихлоо. -Бүх улстөрийн хүчин зөвшилцөж , бас бодит шаардлагыг ухаарч  чадвал хуульд ямар ч өөрчлөлтийг хэзээ ч хийж болно л доо. Хуулийг өөрчлөх хугацаа байхгүй гэдэг шалтгаан биш, бүр шаардлагатай гэж үзвэл Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулж болно шүү дээ, яагаад ес, аравдугаар сард болохгүй билээ. Сая орон нутгийн сонгуулийг зүтгэж байгаад хойшлуулж, арваннэгдүгээр сард хийсэн л биз дээ. Болдог л юм байна. Хамгийн гол нь сонгуулийн дүн үнэн зөв, ямар ч эргэлзээ маргаангүй байх нь чухал. Энэ бол ардчилал, шударга ёс, эцсийн эцэст Үндсэн хуулийн асуудал юм.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ali negen namd songoh erhee luivarduulahguin tuld ard tumen bid songuuli uguhgui baihadl hangalttai gej bi huvidaa bodoj bna. ta buhen yu gej bodoj bna.commentochidoo.
2013-01-17
Ард:
Тун зөв ярьж байна. Тулхтай бодох, хөдлөх цаг нэгэнт болжээ. Энэ засаг яав ч цааш явахгүй нь ойлгомжтой. Юу ч мэдэхгүй хүмүүс ажил дээр ирээд улсын ажлыг алж байна шүү дээ.
2013-01-17
улаан цагаан луйвар:
Харин ч хар машинаар улаан цагаан луйвардсан юм шүү 2012 оны сонгуульд. Олон хүн мэддэггүй байх гэхдээ мэдэх хүмүүс нь мэддэг. Дээр нь намын жагсаалтаар ч гэх шиг 2012 УЛААН ЛУЙВАРЫН СОНГУУЛЬ 3 ШАТАНД БОЛСОН. 2013 ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙГ Ч ЛУЙВАРДАНА АРДЧИЛСАН НАМ...
2013-01-17
unen yum yarisan bolowch har hairtsagiig uguisgej huuchin hulhi songuulia sangalzsan ni muu bna shuu.
2013-01-17
zochin:
ali negen namd songoh erhee luivarduulahguin tuld ard tumen bid songuuli uguhgui baihadl hangalttai gej bi huvidaa bodoj bna. ta buhen yu gej bodoj bna.commentochidoo.
Çî÷èí:
Îäîî ÌÀÍÕÌÀÍ ãýæ èäýõ íü ¿¿? Ýíý 2 íàì õýðýãã¿é äýý.
2013-01-17
Лхагва:
БИТГИЙ ХУЦ ЧИ
2013-01-17
o nar:
үнэн л юм ярьж дээ
2013-01-17
Hurdan negd eer zam baihgui
2013-01-17
a:
olonh ni avilgach baidaltai baigaag tsoohon shudarguud ni oorchloh estoi.
2013-01-16
Mongold UIH-iin udaagiin songuuli boljee. 1992 ond MAH-70 suudal avch yalsan, 1996 ond AH-50 suudal avch yalsan, 2000 ond MAH-72 suudal avch yalsan zereg ni bol unenii huvitai dun garsan bilee. Harin 2004 ond uneneeree AH-43 suudal avsan bogood MAH toollogodoo luivar hiisenii huchind MAH-36, AH-36 gej tentsuulj buur tsaashlaad ard tumniihee nuden deer il UIH-iin 24, 59r toirguudiig AH-s suglaj avch blaa. 2008 ond bol bur tsever luivardsan ene ni yund hurgeseniig Mongolchuud bvgd medne. Songuuli luivardsan geh shuumiig darahiin tuld MAH-iihaa bairiig oorsdoo shataaj Ard tumnii bodol, niigmiin shuumiig oor zvgt handuulj blaa. Harin 2012 ond bol yag boditoi dun garsan.
2013-01-16
улаан цагаан луйвар:
Харин ч хар машинаар улаан цагаан луйвардсан юм шүү 2012 оны сонгуульд. Олон хүн мэддэггүй байх гэхдээ мэдэх хүмүүс нь мэддэг. Дээр нь намын жагсаалтаар ч гэх шиг 2012 УЛААН ЛУЙВАРЫН СОНГУУЛЬ 3 ШАТАНД БОЛСОН. 2013 ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙГ Ч ЛУЙВАРДАНА АРДЧИЛСАН НАМ...
Sharavdorjiin bank ene tend hadagluulsan buh mungiig ni GAR-aar tooloe oo. Tegehgui bol ene AVTOMAT MASHIN shig hudlaa dun heleed bna
2013-01-16
za er n AN MAHN iihnig baga bagaar barij hiigeed l bna shuu dee tegeheer youm bodoj bga l balgui dee
2013-01-16
ардчилсан намын хуурамч төрхийг зөв хэлсэн байна
2013-01-16
ццц:
Муусайн авилгачид дандаа худлаа ярьж,өөрсдийгөө энхийн цагаан тагтаа байсан юм шиг л ярих юм даа.МАН нам балайр юмнуудаас л болж улс орны хөгжил зогсонги,авлига хээл хахуул,УБ ийм л болсон биз дээ үүнийг ард түмэн бүгд мэднэ.Саналыг гараараа тоолохоор жинхэнэ өөрсдөө өөрийнхөө хүмүүсийг хэсгийн хороонд оруулж байгаад Доржийн саналыг Гончиг дээр бичээд жинхэнэ бантагнуулдаг шүү дээ.Үнэнээр саналын тоо гарахаар эвлэрч чадахгүй юм даа,зөвхөн өөрсдөө мөнхөд гарч ирээд идэж байх ёстой юм уу.
2013-01-16
hi:
hulgai hiisen munguu ideed gertei duugai suu!!!
2013-01-16
Mashind buruu chiheed hereggui biz ee. Ene Sharavdorj erh medeld durtai hun. AN garch irsneer ene huniig yaj duraar ni bailgah yum. Tuund bas tootsoo bodoj ireh songuulid AN-iig l yalahgui bol bolohgui geed guigeed eheljee.
2013-01-16
maya:
uher mongolchuudaa gej... kkkkkkkkkkkkkkk
2013-01-16
ВОLOD.MN:
“МАН” хэмээх том айлын бүлгийн удирдаж яваа хүн бол УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин. Харин түүнийг УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдоржтой худ ургууд гэдгийг цөөнхөн хүн мэдэх байх. Тэдний хүүхдүүд саяхан гэрлэсэн бөгөөд мөн л улс төрд орох санаатай. Ө.Энхтүвшингийн хүү нь Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт мэргэжилтэн хийдэг бөгөөд хүү нь аавынхаа араас улс төрд дөрөө харшуулахаар болсон. МАН-д элсэж улс төрд хүч үзэхээр болсон хүү Золбоо МАН-ын НАОХ-нд гишүүнчлэлтэй аж.
2013-01-16
НЭГ АЙЛЫН ӨВӨӨ НАР:
ШАРАВДОРЖЫН ОХИН ЭНХТҮВШИНГИЙН ХҮҮТЭЙ СУУГААД УДАЖ БАЙГАА ХУД УРГУУД.ЭЛИТҮҮД ЭЛИТ САНАА ЗОХИОЖ БАЙГАА УХААНТАЙ ЮМ БАЙХДАА.АМИНДАА АН-ЫГ НУХАХ АРГА ХАЙСААР ХӨӨРХИЙ.ШАРАВДОРЖ ГЭЖ БАС ХАТАВЧ ӨМХИЙГЭЭ ТАВИХГҮЙ УГШИЛЫН ХҮН
2013-01-16
Зочин:
Шаравдорж шиг бодолтой хүмүүс байгаа. Нийлэх онолын хувьд болох юм. Амьдрал дээр хэцүү. Аль том бүрэлдэхүүндээ нэгдэе гэнэ. Олигархиуд шууд утгаар жийгдэнэ. Тэгэхээр тэд өөрсдийгөө дагадаг,олон жил албан тушаалын төлөө барьж байсан бүлэглэлээрээ дамжуулан эсэргүүцэл үзүүлнэ. Ер нь их олон юм ярина. Энэ нам цэвэрших үүгээр дамжуулан төр цэвэрших гарц юм. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулиар одоогийн МАН-ын удирдлага хэвээр байж ялагдсаны дараа цэвэрших алхам хийгдэх болов уу. М.Энхболдтонгууд наана нь бууж өгөхгүй.Хуучнаас тэдний бүлэглэл толгойлж байна.МАН-д хайртай биш,албан тушаалд хайртай бүлэглэлийн удирдлагууд байна гэж харагддаг. М.Энхболдыг өөрийнх нь саналаар Ерөнхийлөгчид өрсөлдүүлээд нэгмөсөн цэвэрлэсэн нь дээр ч юм уу. Наана нь байр сууриа тавихгүй. Ёстой намыг дахиж гарахгүйгээр болгоно.
2013-01-16
98:
алтанхуяг яаж ч байсан ерөнхий сайд хийж барахгүй
2013-01-16
a:
olonh ni avilgach baidaltai baigaag tsoohon shudarguud ni oorchloh estoi.
25:
цөөхөн монголчууд хоорондоо улс төржиж гарсан хэд нь улсынхаа баялагыгш хувааж гадагшаа гаргаад байдаг ард түмнийг мунхруулагчдаас одоо салах цаг болсон
2013-01-16
Ard tumen ANd tal muutai bolj bna odoo MAN MAXN shanstai shuu
2013-01-16
Sharvaa shudarga huulch harin eronhiilogchid huchee uzeh heregtei ard tumen demjinee Elbegee l bish bol hen ch yahav geed bna shuu tsaana chn
2013-01-16
avtomat mashinaar Arving garch irsn geltseh ym unen uu
2013-01-16
ter:
bolidoo sharvaa tenegt
2013-01-16
доржоо:
нэгдээд нэгдээд оршин буй цаг хугацаа чинь ардчилалд үүдээ нээж байна
2013-01-16
бас би:
мөхөл рүүгээ мөлхөж яваа МАН. хУУЧИН ӨВӨГЧҮҮД ЭМЭГЧҮҮД ЭНЭ НАМЫН МӨН ЧАНАРЫГ МЭДЭХГҮЙ ХАРААР ДАГАЛДАН БАЯСАЖ БАЙГАА БӨГӨӨД ӨДӨР ӨДРӨӨР ТЭД МААНЬ ЦӨӨРЧ ман- ДЭМЖИГЧ ГИШҮҮНГҮЙ БОЛСООР БАЙГАА. Өнөө цагийн залуус яагаад ч МАН-ыг сонирхохгүй ээ.Хагин хүн бүхэн ухаантай биш тул хэдэн маанагууд нь МАН-ыг дагж улс төрд орж эрх мэдэл горьдож л эднийд элсэж байгаа хэрэг.
2013-01-16
negdeh heregtei
2013-01-16
Yasan kommunizmiin ueiin loozon shig bichdeg er ve.
2013-01-16
доржоо:
арчаагаа алдсан МАН одоо эргээд МАХН-ыг цаагуураа санагалзан царай алдаж байна. Гэхдээ МАхн бол МАН-аас төрсөн ч Энхбаяр нь үхээд өгвөл энэ МАХН бол юу ч биш. Бас аяндаа алга болно. МАХН-д ард түмэн ерөнхийлөгч байсан гэдэг утгаар нь итгэл өгч байгаа бөгөөд энхбаяргүйгээр энэ нам бол нам биш.
2013-01-16
зөв ярьсан байна.
2013-01-16
UNGURCH UGURSUN UZEL SANAAN DEER DURUULSEN KOMMUNIST NAMAAS SALTSGAAYA!!! ARD OLON MIN...
2013-01-16
Yasan kommunizmiin ueiin loozon shig bichdeg er ve.
Zochin:
Odoo buur songuuliin mashin luu buruugaa chikhej ekhlene bna sh dee. Yund yumiig dandaa ingej baritsakhgui khudlaa ayridag bnaa. Mun MAKHn byuy MAN ch gesen tsagtaa khumuusiig ajilaas undeslelgui khalij solij bsan l bizdee. Bi gesen ene Sharavdorjoos bolj ajil amidralaa aldsan dag. Khudlaa ugend orj uuriin tolgoi met l aahslaj basan dag. Yumd ingej undug shig uugui baisan yum shig khudlaa ayridag khumuus ve. Buur durgui ineed 2 khurchikhlee. Dandaa ingej khudlaa khutsaj baikh yum muusain yumnuud
2013-01-16
Erunhiilugchiin songuulias umnu negdeh heregtei
2013-01-16
bat:
Mongol nutgiig gadniihand zarj duusgahad ikh huvi nemree oruulsan hundee ene Sharavdorj,litsenziin sain naimaachin gej baiggaa yum
2013-01-16
Тэр машины чинь дүнг хяналтын тооллогоор баталгаажуулаад шалгачихсан биш билүү...Иймэрхүү худлаа үнэн хов шиг яриа иргэдийн дунд жинхэнэ хэрүүл тарих юм даа
2013-01-16