Сурагчид ах эгч нараа аарцаар дайлав
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургуулийн 10В ангийн сурагчид өнөөдөр сайн санааны үйлс бүтээв. Өвлийн жавар хацар хайрсан энэ өдөр тэд гадаа даарч хөрөн ажил үүргээ гүйцэтгэж буй Тохижилт үйлчилгээний газрын ажилчид, Замын цагдаагийн эргүүл, Сүхбаатарын талбайн зурагчдад халуун аарц түгээсэн юм. Энэхүү ажлыг санаачилсан А.Эрдэнэцэцэг багштай 10В ангийнхан 32 сурагчтай. Хүүхэд нэг бүрээс 300 төгрөг хураан түүгээрээ аарц худалдан авсан аж. Хүүхдүүдийн сэтгэл шингэсэн халуун аарцыг авч байхдаа тэд “Баярлалаа. Монголын маань хүүхдүүд их ухаантай болжээ. Эрдэм номтой сайн хүн болоорой” хэмээн урмын үгээр мялааж байлаа.









П.Наран
Гэрэл зургуудийг: Б.Мөнх- Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ