
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө, Онон, Улз, Халх голын сав газраар 20-25 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын саваар 14-19 хэм, говийн бүсийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр.10-12 хэм хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ