
Лондон хотын төв хэсэгт лхагва гаригт нисдэг тэрэг барилгын кран мөргөн унаж, шатлаа гэж телевизийн Sky news суваг мэдээлжээ.
Хотын цагдаагийн байгууллагын мэдээлснээр, нисдэг тэрэгний нисэгчийн зэрэгцээ ослын үед тэр газарт явж байсан 39 настай залуу амь үрэгдсэн байна.
Амь үрэгдэгсдийн нэг 50 настай нисэгч Пит Барнс 9 мянга гаруй цаг ниссэн бөгөөд Жеймс Бондын тухай “Үх, гэхдээ одоо биш” кино, түүнчилэн бас өөр хоёр кинонд орлон тоглогчоор тоглож байжээ.
Ослын үед нисдэг тэрэгний хэлтэрхийнүүд замын хэсэгт унаснаар бас 12 хүн хүнд, хөнгөн бэртэж, гал гарсан байна.Эмгэнэлт хэрэг явдал өглөөний оргил цагийн үед болсон ч, олон хүн хэлмэгдээгүй нь аз гэж цагдаагийн байгууллагаас мэдээлжээ.
Үүнээс гадна, их манантай үед нисдэг тэрэг мөргөх үед краны оператор какиндаа гарч амжаагүй байжээ. Тэр ажилдаа хожимдож, краны шатаар дөнгөж дээшээ гарах гэж байсан байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ