“Сурагчдын лиг”-ийн тэмцээн эхэллээ

img

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сагсан бөмбөгийн “Сурагчдын лиг”-ийн тэмцээн эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд нийслэлийн есөн дүүргийн 100 гаруй сургуулийн 850 орчим багийн 24000 гаруй өсвөрийн тоглогчид гурван насны ангиллаар өрсөлдөж байна. Сургуулиудаас шалгарсан багууд дүүрэгт, дүүргийн шилдгүүд нийслэлд шалгарах журмаар тэмцээн явагдана. Тэмцээнд оролцогчдын хамрах хүрээ жилээс жилд нэмэгдэж, тоглогчдын ур чадварын түвшин тэмцээнээс тэмцээнд дээшилсээр байна. Харин шатрын “Хос мастер” клубт Нийслэлийн оюутны спортын наадмын шатрын тэмцээн эхэллээ, гэж Нийслэлийн биеийн тамир, спортын газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ