Хөлбөмбөг: Х.Гвардиола “Байерн” Мюнхенийг дасгалжуулахаар боллоо
“Барселона” клубын экс дасгалжуулагч Х.Гвардиола “Байерн” Мюнхенийг дасгалжуулахаар 3 жилийн буюу 2015/2016 улирлыг дуустал гэрээ хийсэн байна. Одоогийн дасгалжуулагч Ю.Хайнкесс энэ улирлыг дуусгаад ажлаа өгсний дараа Х.Гвардиола үргэлжлүүлэн ажиллахаар болжээ.
“Байерн” Мюнхений Ерөнхийлөгч К.Х.Румменигэ “Дэлхийн шилдэг дасгалжуулагчтай хамтран ажиллах болсондоо маш их баяртай байна. Тэр манай клубт төдийгүй Германы хөлбөмбөгт ихийг авчирах болно ” гэжээ.
Э.Баттөр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ