”Челси”-”Манчестер Юнайтед” гуравдугаар сарын 1-нд тоглоно

img

Британийн аралд унасан их цасны улмаас хойшилсон “”Челси” – “Манчестер Юнайтед”-ын тоглолт ирэх оны гуравдугаар сарын 1-нд товлогджээ. Тоглолтыг бүр тавдугаар сард болгох тухай яриа гарч байсан ч Английн хөлбөмбөгийн холбоо аль болох ойрын хугацаанд хийхийг зорьсон юм. Гэхдээ Английн цомын тавдугаар раундад “Челси”, “Манчестер Юнайтед” багууд нэмэлт тоглолт хийх шаардлага гарвал дахин хойшлогдож мэдэх аж. Харин цомын тэмцээнээс өмнө хасагдвал дээрх өдөр тоглох ажээ. Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ