Олондоо өгөх оюунлаг бэлэг худалдаанд гарлаа
Од, гаригийн эрхшээлийг таалан соёрхож, Хаврын эхэн сарын шинийн нэгний өдрийг сонгон, ах дүү, амраг саднаараа ирж буй жилээ угтан авч, шинэ цагийнхаа өнгө төрхийг тодорхойлдог уламжлалын дагуу Монголчууд бид бүхэн 2-р сарын 10-ны өдөр Тийн ялгуусан хэмээх усан могой жилээ угтан авах гэж байна. Өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн эл баяраа ёс журмынх нь дагуу өргөн дэлгэр тэмдэглэх нь “Цагаан сар”-ын баярын гол утга учир билээ.
“Цагаан сар”-ын баяраар гэртээ зочилсон хүн бүхний гарыг цайлгах ёсон бий. Нөхөрсөг байдлыг илэрхийлэх энэ зан үйлийг ёс журмынх нь дагуу гүйцэтгэх боломжийг Юнителийн хамт олон бий болгож байна. Олондоо өгөх оюунлаг бэлэг буюу танин мэдэхүйн асуулттай Тататунга бэлгийн карт дахин худалдаанд гарлаа. Монгол ахуй, ёс заншилаа илэрхийлсэн өнгө дизайн бүхий энэхүү карт нь хүн бүрийн хэрэгцээт зүйлийн нэг бөгөөд мэргэн түмний минь мэдлэгийг шавхаж, ухаан төгс хүмүүнээ урамшуулан ирэх жилийн өнгийг нь тэгшитгэхээрээ онцлогтой юм. Өөрөөр хэлбэл 500, 1000, 2000 төгрөгийн үнэ бүхий Тататунга бэлгийн картаар дансаа цэнэглэхэд түүх соёл, зан үйл, ахуй амьдрал, урлаг, спорттой холбоотой танин мэдэхүйн нэг асуулт мессежээр ирэх бөгөөд 60 секундын дотор багтаан зөв хариултаа ирүүлснээр цэнэглэсэн дүнгээ нэг дахин өсгөж авна.
Цэцэн түмнийхээ мэргэн ухааныг сорих “Тататунга” бэлгийн карт нь Монголчууд бид бүхний түүх соёл, ёс заншил, ахуй амьдралыг илтгэдэг учраас сар шинийн баярын хамгийн эрхэм бэлгийн тоонд зүй ёсоор багтдаг билээ. Хоёр дахь жилдээ дахин худалдаанд гарч буй энэхүү картыг та Юнителийн бүх салбарууд болон 21 аймаг, 365 суманд байрласан Юнителийн гэрээт борлуулагчдаас авч болно.
Буурал дээдсийн буян хишиг дэлгэрэх болтугай.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ