
Монголын сайхан бүсгүйчүүлийн нэг, МҮОНТ-ийн нүүр царай болсон нэвтрүүлэгч С.Чимгээг танихгүй хүн ховор. Сүүлийн үед унах унаандаа ихэд санаа тавьж хамгийн аюулгүй төмөр хүлгийг гаднаа сойжээ. Тэрээр BMW X5 унадаг аж. 4,8 литрийн багтаамжтай, найман цилиндртэй, 355 морины хүчтэй хөдөлгүүр нь гурван өөр буюу автомат, механик, спорт төвшинд ажилладаг эл хүлэг нь 2000 онд “Хамгийн аюулгүй автомашин”, 2001 онд “Австралийн шилдэг люкс ангиллын жийп автомашин”, 2002 онд “SUV ангиллын шилдэг люкс автомашин”, 2005 онд “Дэлхийн хамгийн шилдэг аюулгүй автомашины таван од”, 2006 онд SUV ангиллын хамгийн эрэлттэй автомашин өргөмжлөл хүртэж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ