Арсен Венгер: Нани надаас 1600 дахин ухаантай байж таарна

img

"Арсенал"-ын дасгалжуулагч Арсен Венгер “Манчестер Юнайтед”-ын хагас хамгаалагч Нанигийн үгэнд эгдүүцэн хариу егөөджээ. Нани “Лигийн аваргын төлөө манай багтай “Челси” л өрсөлдөнө” гэж хэлсэн нь түүний эгдүүг хүргэсэн байна. “Лигт хэн түрүүлж болохыг тааж мэдэж байгааг нь бодоход тэр надаас ухаантай юм. Би 1600 тоглолтод багаа удирдан орж байлаа. Тэгэхээр Нани надаас 1600 дахин ухаантай байж таарах нь” гэж Венгер өгүүлжээ.

Нани хэлсэн үгэндээ “Арсенал”-ыг үл дурьдсанаас гадна өөрийгөө дэлхийн шилдэг хөлбөмбөгчний алдрын төлөө дараа жил өрсөлдөх байх найдаж буйгаа ярьжээ. “Роналдог байхад надад тоглох боломж бага олддог байлаа. Харин түүнийг явсаны дараа өөрийгөө бүрэн нээж харуулах боломж нээгдсэн. Би дэлхийн шилдэг хөлбөмбөгчний алдрын төлөө дараа жилээс өрсөлдөж чадна гэдэгтээ итгэлтэй байна” гэж тэр ярьжээ.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ