Их хот шинэ цахилгаан станц нэхэж байна

img

Урд хөршийн нийслэл Бээжин хотын агаарын бохирдол аюулын харанга дэлдэж байна. Наад зах нь 200 метрээс дотогш юм харагдахаа больж, утаан хөшиг татсаны улмаас олон арван онгоцны нислэгийг цуцалжээ. Агаарын чанар хэмжих багажнууд 176-442 индекс заасан гэж байгаа ч АНУ-ын Элчин сайдын яамны байрны хянах төхөөрөмж 728-д хүрсэн нь хүний эрүүл мэндэд аюултай 301-500 гэсэн тоог хэдийнэ давсан байна. Хотын захиргаанаас 17 сая оршин суугчдадаа гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан нь арга ядсан хэрэг болов. Бээжингийнхэн өвөлдөө дор хаяж 27 сая тн нүүрс түлдэг. Хүүхдүүд янз бүрийн яндангийн утаан дунд тоглож, хөгшид бөгшүүлж ханиалгах нь Улаанбаатарынхнаас ялгагдах юм алга. Агаарын бохирдлоос болж хохирогсдын ихэнх нь цахилгаан станцын яндангуудын утаанд өртдөг байна. Манайхан муу л бол зүүн хойд талын хар овоохой гэгчээр утааны уршгийг гэр хороололд тохдог боловч 10 метрээс дээш нүүгэлтэн суунаглах утаа дулааны цахилгаан станцуудынх юм. Улаанбаатарт ирсэн Бээжингийн агаарын хяналтын албаны мэргэжилтэн эргэн тойрон уулсаар хүрээлэгдсэн ийм газарзүйн байрлал, уур амьсгалтай газарт ганцхан өдөрт 10 мянга гаруй тн нүүрс шатаадаг цахилгаан станцтай мөртлөө 150 мянган айлын яндангийн утаанаас болж байна гэж шуугиан тарих нь инээдтэй хэрэг гэсэн гэдэг.

Улаанбаатарт өвөлдөө өдөрт хасах 20, үдэш 40 хэм хүйтэрдэг байна. Шөнөжингөө хуралдсан хүйтэн агаар өглөөнөөс эхлэн доошилсоор хасах 20 хэм хүртэл буурч, 500 метрийн өндрөөс буудаг ажээ. Хүйтэн агаар Богд уулын ар бэлийг даган өмнөөс хойд зүгт салхины урсгал дагах бөгөөд хотын гурван цахилгаан станц хотын баруун урд талд салхины дээр байрладаг. Тэдгээрийн яндангаас гарах утаа 90-100 м өндөрт хөшилддөг байна. Цахилгаан станцуудын зууханд өдөр бүр шатаах 14 мянган тн нүүрс  гэр хорооллынхны түлдэг хэмжээнээс даруй 8-10 дахин давна. Улаанбаатарын хоёрдугаар ДЦС 51, гурав дахь нь 44, сүүлчийнх нь 30 жил насалж, олон жил тамхи татсан мэнгэртэй өвгөн шиг утаагаар бөгшүүлж байна. Онолын ёсоор бол цахилгаан станцын насны хязгаарыг дунджаар 30 жил гэж үздэг аж. Улам бүр хаяагаа тэлсээр байгаа их хотын гал голомтод сүүлийн гучаад жилд ганц ч цучил нэмээгүйн улмаас цахилгаан, дулаанаар тасалдахад хүрч байна. Эрчим хүчний тавдугаар эх үүсвэрийн тухай 10 жил ярьсан ч одоо хэр шаваа тавьсангүй. Тавилаа ч ашиглалтад ортлоо 4-5 жил шаардана. Одоо бүх саад тотгор яам тамгын газрын түшмэдийн ширээн дээр овоорчээ.

Уг нь ДЦС-5 барих төсөл бэлэн болсон уу гэвэл бүр жилийн өмнө сүүлчийн хувилбараар бэлэн болсон. Өмнөх хамтарсан Засгийн газар болдогсон бол сонгуулийн өмнө тууз хайчлах дээрээ хүртэл яарч байлаа. Өнөөдөр  шинэчлэлийн Засгийн газар 1,5 тэрбум ам.долларын бондын хөрөнгө босгосон ч шаазгай зүү олоод хийх газраа олохгүй гэгчээр түрүүчийн банкны зээлийн хүүг бууруулах, жижиг, дунд бизнесийг дэмжих, нийгмийн даатгалын санд байршуулах гээд учраа олохгүй байгаа бололтой. Эрхэм гишүүдийн толгойд олонхи, цөөнхийнхөө тоо толгойг өсгөх, Засгийн газраараа тоглох уу, тогтоох уу гэсэн улстөржсөн ухвөр мөчид бодол эргэлдсээр Улаанбаатар хот гал алдах уу, үгүй юу гэсэн асуудал хүйтний амтай цуг цаашилж магадгүй нь. Иймэрхүү янзаар цаг алдвал хойшдоо хонгилын үзүүрт ч гэрэл асахгүй.

Тэгэхээр нэгэнт товлосон Хонхор орчмын газарт шаваа тавьж, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны долдугаар сарын 21-ний өдрийн 198 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д багтсан Улаанбаатар хотын цахилгаан, дулааны хэрэгцээг хангах ДЦС-5 төслийг даруй хэрэгжүүлж эхлэхээс өөр арга алга. Энэ бол нийт 450 МВт цахилгаан, 587 Гкал/цаг дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай, 1,3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай томоохон төсөл юм. Улсын гар харахгүй “Интернэйшнл Пауэр Жи Ди Эф Суез, Поско Энержи, Сожитс Корпораци, Ньюком ХХК”-ийн төсөл өнгөрсөн оны долдугаар сард давуу эрхтэй оролцогчоор шалгартлаа урт зам туулсан. Эхлээд 2011 оны есдүгээр сарын 28-ны өдөр “Улаанбаатар ДЦС-5” төслийн урьдчилсан шатны тендерийн нээлтэд 36 аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ илэрхийлж, тендерийн бичиг баримтаа худалдан авчээ. Ингээд яг хоёр сарын дараа 11 консорциум оролцох саналаа ирүүлж, ТӨХ-ноос 2012 оны хоёрдугаар сарын 21-нд “Митсуи Со.Ltd”, “Самсунг Си анд Ти, КОСПО, Очир төв”,  “Интернэйшнл Пауэр Жи Ди Эф Суез, Поско Энержи, Сожитс Корпораци, Ньюком ХХК” болон “Даилим, Ланко” гэсэн дөрвөн консорциумыг хоёрдугаар шатанд шалгаруулсан билээ. Дараа нь мөн оны тавдугаар сард ”, “Самсунг Си анд Ти, КОСПО, Очир төв”,  “Интернэйшнл Пауэр Жи Ди Эф Суез, Поско Энержи, Сожитс Корпораци, Ньюком ХХК” тунаж үлдээд эцэст нь“Интернэйшнл Пауэр Жи Ди Эф Суез, Поско Энержи, Сожитс Корпораци, Ньюком ХХК” шалгарсан юм.

Хамгийн гол нь ДЦС-5 нь түр зуур гал унтраахад бус, байгаль орчинд хал балгүй дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэхэд оршиж байгаа гэдгийг мэргэжилтнүүд ихээхэн үнэлж байна. Яагаад гэвэл технологийн хувьд хүрээлэн буй орчинд ялгаруулах бохирдлын хэмжээг (тоос, азот болон хүхрийн ислүүд, дуу чимээ) Дэлхийн банкны тогтоосон түвшинд байна гэж үзсэн төдийгүй цахилгаан, дулааныг хослон үйлдвэрлэх тул нийт ашигт үйлийн коэффициент нь дан цахилгаан үйлдвэрлэдэг станц болон дан дулаан үйлдэрлэдэг халаалтын зуухыг бодвол хавьгүй өндөр бөгөөд нүүрсний зарцуулалт багатай учир нүүрсхүчлийн давхар ислийн ялгаруулалт төдийчинээ бага ажээ. Орчин үеийн дэвшилтэт эргэлдэгч буцламтгай шаталтат технологийг ашиглах бөгөөд төслийн хөрөнгө оруулагчид ийм төрлийн технологи бүхий зуухны төхөөрөмжтэй станцыг ажиллуулдаг арвин туршлагатай юм байна. Тухайлбал, “Интернэйшнл Пауэр” болон “Жи Ди Эф Суез” нийтдээ 132500 МВт суурилсан хүчин чадалтай цахилгаан станцын хэвийн үйл ажиллагааг хангадаг бөгөөд 175 мянган МВт хүчин чадалтай станцуудыг барьж байна. Дэлхийн 70 оронд үйл ажиллагаа явуулдаг “Жи Ди Эф Суез” компанийн 35 хувийг Францын төр эзэмшдэг аж. Мөн Японы “Сожитц” групп бие даасан эрчим хүч үйлдэрлэгчийн төсөл хэрэгжүүлсэн 20 гаруй жилийн туршлагатай агаад өрсөлдөх өндөр чадвар бүхий JBIC болон арилжааны бусад банкийг “Улаанбаатар ДЦС-5” төсөлд оролцуулах боломжийг нээжээ. Харин “ПОСКО Энержи” нь БНСУ-ын томоохон эрчим хүч үйлдвэрлэгч бөгөөд хилийн чанадад ч үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа.

Ер нь ДЦС-5-ын зуух, турбин болон бусад үндсэн тоноглолыг дэлхийн шилдэг технологи, туршлага, ноу-хау бүхий Siemens, Alstom, General Electric, ABB зэрэг үйлдвэрлэгчдээс нийлүүлнэ. Зуухыг станцад хэрэглэх Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний техникийн шинж чанарт нийцүүлэн үзүүлэлт хамгийн тааруу нөхцөлд ч гэсэн гэрээт цахилгаан, дулааны чадлыг найдвартай гаргахаар тооцоолжээ. Ялангуяа цахилгаан үйлдвэрлэхгүй үед дулаанаар хангах бүрэн боломжтой, ус бага хэрэглэдэг техникийн шийдлээр боловсруулсан байна. Үнс зайлуулах менежментийн хувьд тусгай зориулалтын автомашинаар, эсвэл вагоноор тээвэрлэж болно гэх мэт олон давуу талтай юм байна. Ямар ч байсан Бээжингийн хуучин цахилгаан станцуудын гашуун сургамжийг давтахгүй юм байна гэдгийг урд хөршийн мэргэжилтнүүд ч үнэлсэн байна лээ. Зовлон нэгт хотуудын зорилго ч адил бололтой.

Х.Аянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

золжаргал:
энэ хэзэ хаана баригдах вэ
2013-02-23
uuuu:
Манайхан нэгийгээ гайгүй юм хийх болохоор нь татаж унгаадаг нэг тийм муухай занг халмаар байна.5-р станцыг маш богино хугацаанд чанартай барих асуудлыг шуурхай боловсруулж ажлыг энэ хавраас эхлүүлэх хэрэгтэй.Хүн хүчний нөөц манай улсад маш их баигаа үүнийг зохицуулж бариулах хяналтын тогтолцоог бий болгох хэрэгтэй.Гэхдээ мэргэжлийн ажилчид гол ажлыг удирдан хийх нь ойлгомжтойшүүдээ.
2013-01-21
Zochin:
Baganuurt oyutanii hothin bolgood hen ochih yum Erdenezuug nislel bolgono gej ulger yarihiin orond deerh shiidel ni hamgiin amidrald oirhon bolno Ulsiin niislelee uulaa nuhleed uragsh hugjuulj baidlaasaa garya Minii sanaliig demjih hun BAINA UU
2013-01-21
Zochin:
Bid arai uuruur harj bna Tuv aimgiin tuviin oiroltsoo TEC 5 aa barih heregtei Bogd uulaa nuhleed Ulaanbaatar hot ruu dulaan bolon zam oruulj irne Tuv aimgiin tuvd oyutanii hothon, paralamentiin ordon emneleg surguulia shineer bariya Tumur zamiig bogd uuliin urd talaar gargaj nuursee hotoor damjuulahguigeer avna Achaa teevriig Urduuraa zuuh bolno Shineer barigdah ongotc buudalaa cahilgaan dulaanaar hangaj bolno Bid jaahan uuruur amidaya
2013-01-21
hurdan bariachee buh hun uushignii uvchtei bolj duuslaa
2013-01-21
Unshigch:
Монгол орны хөгжлийг хэд хэдэн зүйл доош нь чангааж байна. үүнд 1, Эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг гачигдал 2,Дэд бүтцийн хүчин чадлын дутагдал 3,Дээрх 2-ыг шийдэхэд шаардлагатай хүн хүч боловсон хүчний дутагдал юм. Эдгээр гурваас хамгийн хорлонтой нь боловсон хүчний дутагдал бөгөөд нөгөө хоёроос ялгаатай нь мэдэгддэггүй харагддаггүйдээ байгаа юм шиг. Учир нь одоо эдгээр асуудлыг шийдэхээр Монгол Улс том хөдөлнө гээд л байгаа. Хөрөнгө мөнгөний нөхцөл тохироо нь ч харьцангуй бүрдээд байна. Гэтэл эдгээрийг гардан гүйцэтгэх ёстой эрхтэн дархтан, эрдэмтэн мэргэд нь мэдэхгүйн гайгаарч юм уу эсвэл өөртөө ашигтай байдлаар гэж нааш цааш нь гүйлгэж байх хооронд цаг хугацаа маш их алдаж байна. Үүнтэй зэрэгцээд хөрөнгө мөнгө ч цагтай зэрэгцээд урсаад байгаа. хэн нэгний халаасанд луйвар хэлбэрээр орохгүй ч үнэгүй мөнгө байдаггүйг бид бага сага ойлгож эхлээд байгаа шүү дээ. Тэхээр бид одоо яах вэ.? Улстөрийн 3 дагч хүчин эсвэл хэн нэгэн Чингис хаан гарч ирж шийдэх юм уу гэвэл үгүй. Бид нар шударгаар мэдэхгүй чадахгүй зүйлээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна. тэгээд Мэддэг хүмүүсээс суралцая.Монголд бол мэддэг хүн бараг байхгүй яагаад гэвэл бид урьд нь хот байгуулж байгаагүй, үйлдвэр байгуулж байгаагүй. Тэгэхээр гаднаас тэр мэдлэгийг авах хэрэгтэй гэхдээ Хөрөнгийн биржийн Англи захирлууд шиг нөхдүүд хэрэггүй. Гаднаас Монгол улсад Хөгжлийн албан ёсны тусламж гэдэг хэлбэрээр өнгөрсөн 20 гаран жилийн хугацаанд чамгүй хөрөнгө тусламж орж ирсэн тэр хирээр нь тэр улс орны мэргэжилтэнг ч чамгүй тэтгэсэн гэж болно. Иймд тэд нарт ч гэсэн даалгавар өгч суръя. Иймэрхүү маягаар айлаа эрэхээр авдраа ух гэлэг үлгэрээр янзан бүрийн арга олж болмоор. Төлөвлөгөөгөө сайн гаргах хэрэгтэй Цахилгаан станц барих бол мөнгө нь байвал тийм ч хэцүү биш гэдэгт би итгэлтэй байна. Хамгийн гол нь улсаа хөгжүүлэх ерөнхий дараалал төлөвлөгөө стратегитайгаа хэрхэн уялдуулах вэ гэдэг л хамгийн чухал. Болдог бол Монгол Улс ирээдүйд яаж хөгжих вэ би хаана байх вэ чи хаана байх вэ, улсын маань нийслэл хаана байх вэ биднийг ямар салбар маань удаан хугацааны турш тэжээж тэтгэх вэ гэдгээ харж байгаад түүндээ хамгийн ойрхон эсвэл хамгийн эрсдэлгүй газраа станцаа барих хэрэгтэй. Улаанбаатар хот маань ирээдүйд ямар хот болохыг ч урьдчилан таамагдах ёстой. Хөгжлөө дагаад хаягдсан хотууд ч зөндөө л байдаг биз дээ. Тийм учраас хотоо байнга одоогийнх шиг томроод л байна, хүн амын тоо 3 сая хүрэхэд хотын хүн ам 2 сая хүрнэ гэсэн маягийн бүдүүн бараг томъолол нь өөрөө их буруу юм. Энэ бол бараг бид нар хөгжихгүй гэртээ сууж байгаад тв үзээд хэвтээд байна гэж байгаатай ижилхэн юм. Тэгэхээр бид нар улсынхаа ирээдүйг дор хаяж ойрын 30 жилээр өөдрөгөөр 1 төлөвлөх хэрэгтэй/ дотор нь 3 өөр янзаар/, гутранги буюу одоогийнхоос нэг их дээрдэхгүй байдлаар 1 төлөвлөнө/мөн л янз янзаар/, тэгээд энэ хоёрын дундуур хавьцаа 1 төлөвлөнө. Нэг иймэрхүү төлөвлөгөөтэй болчихвол бүх бодлогоо үүнтэйгээ уялдуулах бүх бүтээн байгуулалтаа дэс дарааллыг нь зөв гаргаж чадна. Ирээдүйд аль төлөвлөгөөг нь орйхон байх нь вэ түүнийг засаж залруулаад цааш нь төлөвлөөд явах юм. Ингэж чадвал тэр станц барих төмөр зам барих, үйлдвэржүүлэх энэ тэр чин илүү амар хэн төрийн толгойд гарахаас нэг их хамаараад байхгүй болмоор санагдана даа. С.Ган-Эрдэнэ бичив.
2013-01-20
tamgach:
nyyrsniihee ordond oirhon barih heregtei gehdee ehleed byh nyyrs toriin omch bolson cagtl mongol hogjih bolomjtoi tyynees bish uraldaj hymdruulsaar delhiin zah zeeliin ynees hymdaar niilyyleed bjval iregnii deinl boloh boloh shy. tegeedch yildverelsen erchim hychee huraadag stanc barival ehleed mash ih heregetei bn shy
2013-01-20
XOTIIN BARILGUUDIIN BARAG TAL XUBI NI DULAANII ALDAGDAL IXTEI UGSARMAL BARILGUUD B.DAG TEDNIIG GADNA TALAAS NI DULAALAX SHAARDLAGATAI XOOS GEX MET. DULAANII XEREGLEEG 50% BUURUULAX BOLOMJTOI ILUUDEL DULAANAARAA GER XOROOLOLOO XANGAJ BOLNO DAXIN DULAANII STANZ XEREGGUI B.X. XUUCHIN GTZ N TOSLOOR GESER SUMIIN XOINO UGSARMAL 5 DABXARIIG GADNA TALIIG NI DULAALJ BUX TSONXNUUDIIG NI SOLISON TER BAIR ODOO IX DULAAXAN B.DAG YUM BILEE XUDLAA UTAAND TSATSDAG 30 TERBUMUUD CHIN XANGALTTAI XURNE DEE
2013-01-19
Улаанбаатарт биш налайх багахангайд барьвал зүгээр.Хот тэлнэ.шинэ засгийн газар шинээр тендер зарлах нь зөв.Хүч чадлыг багасах хэрэгтэй.2х100Мвт хангалтай ш дээ.Нүүрсний уурхай амандаар нь зөвдөө.Яаманд байхдаа хийсэн Сүхбаатар,Ганжуур нар энэ компанид нь ажилладаг ш дээ.
2013-01-19
хххх:
эрчим хүч худалдан авах гэрээгээ монополь маягаар байгуулах саналтай байгаа. хэрэв тэр гэрээ нь хэвээрээ үлдвэл манай үлдсэн бусад цахилгаан станцууд элгээрээ хэвтэнэ. эд нар мөнгөө хийчээ л гараа л алга болно. тэгээд ч 1 кВт/цаг цахилгаан эрчим хүч, дулааны үнэ нь үнэтэй дээрээс нь 1мВт суурилагдсан хүчин чадал нь 2,8 сая ам.доллар энэ дэлхийн жишигт нийцэхгүй үнэлгээ байна. тендер концессийн нэр доор маш их хэмжээний мөнгө угаах гэж байгаа. Энэ төслийг зогсоогоод Багануурруу шилжүүлвэл таарна. Авилгал хээль хахууль ч энэ тендерт орсон. хир буртагтай эхэлвэл хар бараанаар л дуусна.
2013-01-19
Улаанбаатарт биш налайх багахангайд барьвал зүгээр.Хот тэлнэ.шинэ засгийн газар шинээр тендер зарлах нь зөв.Хүч чадлыг багасах хэрэгтэй.2х100Мвт хангалтай ш дээ.Нүүрсний уурхай амандаар нь зөвдөө.Яаманд байхдаа хийсэн Сүхбаатар,Ганжуур нар энэ компанид нь ажилладаг ш дээ.
ххх:
эрчим хүч худалдан авах гэрээгээ монополь маягаар байгуулах саналтай байгаа. хэрэв тэр гэрээ нь хэвээрээ үлдвэл манай үлдсэн бусад цахилгаан станцууд элгээрээ хэвтэнэ. эд нар мөнгөө хийчээ л гараа л алга болно. тэгээд ч 1 кВт/цаг цахилгаан эрчим хүч, дулааны үнэ нь үнэтэй дээрээс нь 1мВт суурилагдсан хүчин чадал нь 2,8 сая ам.доллар энэ дэлхийн жишигт нийцэхгүй үнэлгээ байна. тендер концессийн нэр доор маш их хэмжээний мөнгө угаах гэж байгаа. Энэ төслийг зогсоогоод Багануурруу шилжүүлвэл таарна. Авилгал хээль хахууль ч энэ тендерт орсон. хир буртагтай эхэлвэл хар бараанаар л дуусна.
2013-01-19
Энержи залуу:
эрчим хүч худалдан авах гэрээгээ монополь маягаар байгуулах саналтай байгаа. хэрэв тэр гэрээ нь хэвээрээ үлдвэл манай үлдсэн бусад цахилгаан станцууд элгээрээ хэвтэнэ. эд нар мөнгөө хийчээ л гараа л алга болно. тэгээд ч 1 кВт/цаг цахилгаан эрчим хүч, дулааны үнэ нь үнэтэй дээрээс нь 1мВт суурилагдсан хүчин чадал нь 2,8 сая ам.доллар энэ дэлхийн жишигт нийцэхгүй үнэлгээ байна. тендер концессийн нэр доор маш их хэмжээний мөнгө угаах гэж байгаа. Энэ төслийг зогсоогоод Багануурруу шилжүүлвэл таарна. Авилгал хээль хахууль ч энэ тендерт орсон. хир буртагтай эхэлвэл хар бараанаар л дуусна.
2013-01-19
Өвөл нь 40 градус хүрдэг энэ хотын дулааныг яаж шийдэх гэж байна даа. Мэдэхгүй зүйлээрээ мэдэхийрэхээ боливол таарна.
2013-01-18
Hudlaa hutsaadl:
Ger horoolol ihenh utaag chine uildverlej baigaa n sudlagdaad togtoogdchihsin. Sotsi uyed l naad stantsuud chine baisan tehdee odooniih shig utaa baigaagui. Shine stants barih n zov tehdee ub stantsuudaasaa bolood iim bolchihson gevel ter hujaanuudtaigaa hamt hol ochij hutsaa l geydee
2013-01-18
Boldogson bol UB-d baigaa buh tsahilgaan stantsiudiig haagaad hotoos 200-300 km gazar mash huchtei tsahilgaan stantsi barih heregtei. Tegehgui bol 4-5 talaasaa utuulj baigaa tarvaga shig utuulsaar l baih bolno. 5-r tsahilgaan stants mash ih huchin chadaltai baih tul ulam ih utaa gargana. Hichneen suuliin ueiin tehnologi baigaad nuurs tuldeg l ih hemjeenii utaa gargah n nen todorhoi. Salhinii deer door gej yum bas baihgui.
2013-01-18
Өвөл нь 40 градус хүрдэг энэ хотын дулааныг яаж шийдэх гэж байна даа. Мэдэхгүй зүйлээрээ мэдэхийрэхээ боливол таарна.
zochin:
zahialgaar yum bichihee boliochee odoo BZD-t barih ni zob sh deee demjij bgaa baruunaasaa salkhi ni bdag sh deee tenegee
2013-01-18