Энжи Валенсиад 6.8 жилийн ял оноолоо

img

Колумбын мисс, загвар өмсөгч, телевизийн од Энжи Санклементе Валенсиаг хар тамхины хэргээр шүүхийн хаалга татсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл түүнийг шүүх хурал болж Европ, АНУ, Мексик, Аргентинд хил дамнуулан хар тамхи зөөвөрлөн дамлаж байсан хэргээр 6.8 жилийн хорих ял оноожээ. Валенсиа шүүх хурлын үеэр хэргээ хүлээсэн аж. Тэрбээр Мексикийн хар тамхины томоохон мафийн толгойлогчтой танилцаж олон улс дамнасан загварын шоуны нэрийн дор мафийнхны хар тамхийг зөөдөг байсан гэнэ. Тэрбээр Аргентины нийслэл Буэнос-Айресын нисэх буудалд баривчлагдахдаа 55 кг хар тамхи нууцаар хил гаргах гэж байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hairan zaluu nas goo uzesgslen...
2012-12-11
saihan huuhen bn. zorigtoi ch um ..
2011-11-08
Ovoo muu gar ve
2011-11-07