Шар өвчнөөр бага насны хүүхдүүд ихээр өвчилж байна

img

Шар өвчнөөр бага насны хүүхдүүд ихээр өвчилж, зарим сургууль, цэцэрлэгт голомтлон гарч байна. Одоогоор улсын хэмжээнд энэхүү өвчнөөр 6000 гаруй хүн халдварлаад байгаа юм. Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговь, Дорнод, Хэнтий, Дархан-Уул, Өвөрхангай, Баян-Өлгий аймаг болон Улаанбаатар хотод өвчлөл өндөр байна гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Өвчилсөн хүмүүсийн ихэнх нь бага насны хүүхдүүд байгаа аж. Зарим сургууль, цэцэрлэгт 40 гаруй хүүхэд зэрэг өвчилсөн тохиолдол гарсан байна. Халдварт шар өвчин их байгаа нь унд, ахуйн хэрэгцээний усны хэрэгцээ, хангамж дутмаг байгаагаас, чанаргүй хүнс хэрэглэснээс, хөрс, ус, агаар орчны болон гэр сууц, цэцэрлэг, сургуулийн ахуйн бохирдолттой холбоотой аж. Тиймээс гараа угаах, усыг буцалгаж уух, ханиаж найтаахдаа ам хамраа дарах, ил задгай бие засахгүй, хогоо ил хаяхгүй байхыг эмч нар зөвлөж байна. Н.Батаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ