
Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын агаарын зайгаар олон улсын нийт 1512 өнгөрөлтийн нислэг гүйцэтгэгдсэн ба үүнээс онцгой үүргийн өнгөрөлтийн нислэг гурав, албан захиалгат өнгөрөлтийн нислэг гурав байжээ.
Мөн “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд олон улсын нислэгийн тогтмол буулт, хөөрөлт 91, цагийн хуваарийн бус хөөрөлт, буулт 11 үүнээс онцгой үүргийн хөөрөлт буулт нэг байсан бол орон нутгийн нийт 173 нислэг гүйцэтгэгдсэн байна. Үүнээс орон нутгийн тогтмол нислэг 119, цагийн хуваарийн бус 49 үүнээс онцгой үүргийн хоёр, тусгай үүргийн гурван нислэг гүйцэтгэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ