“Алтай” нисэх буудалд шинээр суурилуулсан системийг шалгалаа

img

Шалгалтын нислэг, зураглалын алба нь Говь-Алтай аймгийн “Алтай” нисэх буудалд шинээр суурилуулсан DVOR/DME системийг хүлээн авах шалгалтын нислэгийг 10 цаг 22 минутын нислэгийн блок цагт хийж гүйцэтгэлээ. Мөн Холбоо, навигаци, бодит ажиглалтын үйлчилгээний албанаас Эрхүү, Улаанбаатар хотын нислэгийн удирдлагын төвүүдийн хоорондын нислэгийн мэдээлэл солилцох зориулалт бүхий нислэгийн цахилгаан мэдээний систем AFTN-ийн газар шугамаар УБ-Эрхүү-Москва-Фукуока чиглэлээр олон улсын нөөц суваг үүсгэх бэлтгэл ажлын хүрээнд ОХУ-ын Эрхүү талтай хамтарч одоогийн ашиглаж байгаа газар шугамын “Протокол ITA-2 болон хурд 300 baud”-аас  “Протокол IA-5 болон хурд 4800 bps” рүү шилжүүлэх ажлыг хийв. Түүнчлэн тус алба AFTN software, PC нийлүүлж суурилуулах ажлыг дуусган, Булган, Хэнтий, Ховдын Булган нисэх буудлуудын нислэгийн цахилгаан мэдээний хэрэглэгчийн терминал AFTN software, hardware шинээр сольж, тестийг хийж, нислэгийн үйл ажиллагаанд ашиглах зөвшөөрлийг олгосон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

govi altaid tiim tonog tohooromj shal hereggui mongo ideh l gesen arga shdee
2011-11-08
yamar ch aimaar modon ug hellegeer bicheev dee huurhii medee l uym bh daa xe xe
2011-11-07
Ehnereesee eer hynii baraa haraagyi, emeeleesee ender davaa yzeegyi amitan baina daa...
2011-11-07
Говь-Алтай аймгийн “Алтай” нисэх буудалд DVOR/DME системийг суурилуулдаг ямар амьтан байдаг байна. Шал тэнэг шийдэл. Хайран хөрөнгө.
2011-11-07