ТОП-20 индекс 0.29 хувь өсчээ

img

Монголын хөрөнгийн бирж дээр өнөөдөр  49 ХК-ийн 5.3 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 432.3 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 23 ХК-ийн 430.3 мянган ширхэг хувьцааг 5.3 тэрбум төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 26 ХК-ийн 2.1 мянган ширхэг хувьцааг 1.9 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Өнөөдрийн арилжаагаар нийт 156 хэлцэл хийгдсэн байна. Нийт 49 үнэт цаас арилжигдсанаас 31 үнэт цаасны ханш өсч, 7 үнэт цаасны ханш буурч, 11 үнэт цаасны ханш тогтмол байлаа. ТОП-20 индекс 21192.37 нэгжид хүрч өмнөх өдрөөс 61.51 нэгжээр буюу 0.29 хувь  өсчээ. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 276.3 тэрбум төгрөг болсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ