
Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 4-6 градус дулаан байна. Өглөө 05 цагийн байдлаар 9 градус хүйтэн, харьцангуй чийг 61 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа.
Даралт өдөртөө буурна. Баруун зүгийн нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ