Уурган дэгээ Сугар / Сод мэхтэн/

img

1962 оны хавар юмдаг. “Хоршоолол” нийгэмлэгийн танхимд у/з өмсдөг Ц.Дамдиндорж, Улаанбаатар хотын 1957 оны аварга бөх С.Сугар хоёр яг ингэж толгой холбон мэндлээгүй ч ийн уулзсан юм. Заан “Урт чацтай, уурган дэгээ мэхтэй, Өвөрхангайн өндөр нуруутай, хос аварга Сугар амгалан уу” гэхэд Сугар нь “Өмсөх мэх дархан, өргөн ч биш нарийн ч биш, Хөвсгөл нутгийн хөл мэхт заан сайн уу” гэж мэндлэн хөгжилдөв. Сугар өвөл нь болсон “Барилгачин” нийгэмлэгийн аваргаар Дамдиндорж Жигмэддорж нарын бөхчүүдийг цувруулан тухайн цагийн ханшаар нийгэмлэгийн аварга цол авсан болохоор Дамдиндорж заан хос аварга хэмээн хошигносон болов уу. Сугарыг нийгэмлэгийн аварга болоход у/а Маамын Лхагва гуай түүнд хандан өрсөлдөгчөө хөдөлгөж байж хутгах, хаваас бол огцомхон эргүүлж, бас хөмрөх зэргээр угсруулбал урт чацтай чамайг хэн амар хаях вэ гэж сургамж айлдан биечлэн заан өгч байжээ. Хотын аварга цолтой цоллуулж хэдэн жил улсад 2, 3 давахаас хэтрээгүй Сугар 1962 оны наадмаар у/з Нямын Самдан, оноолтоор таарсан Булганы Сэрээнэн дархан аварга Түвдэндорж нарыг давж у/а Чойжилсүрэнд унасан юм.

Нэлээд хүмүүс хотын аваргад хаясан шигээ давж дийлсэнгүйдээ гэлцэж байлаа. Тэрхүү хотын аварга гэдэг нь 1957 оны 12-р сарын хорьдоор “Хөдөлмөр” нийгэмлэгийн зааланд болсон 11 бөхийн тойргийн барилдаан. Энэ барилдаанд 5 нийгэмлэг, их дээд сургуулиас шалгарсан 10 залуу бөх дээр 1956 оны аварга Гүрбадам нэмэгдэн тэмцэлдсэн юм. Төгсгөлд 2, 2 унаатай Мял. Чойжилсүрэн Сугар гурав ахин барилдаж Сугар хоёуланг хаяж түрүүлэхэд өмнө нь ингээд хаячихсан бол уналгүй түрүүлэх байжээ гэлцэх үзэгчид уухайлан, алга ташин баяр хүргэж байж билээ. Сугар начин..........................................

Илүү ихийг ЭНД ДАРЖ уншина уу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ