
Онц хэрцгий хэрэг үйлдсэн нь хоёр шатны шүүхээр нотлогдож цаазын ял сонсч байсан Хөвсгөл аймгийн харьяат 28 настай Н.Мөнх-Оргилын анхан шатны шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүрэгт болно.
Тэрбээр Хөвсгөл аймагт найман настай охиныг хүчирхийлж, амь насыг нь егүүтгэсэн жигшүүрт хэрэг үйлдсэн нь ДНК-ийн шинжилгээгээр нотлогдож шүүхээс ялын дээд хэмжээ сонсcон боловч хяналтын шатнаас хэргийг нь мөрдөн байцаалтад буцаасан билээ.
Түүнчлэн түүнийг бага насны хүүхэд онц хэрцгийгээр хөнөөсөн хэргээс нь гадна насанд хүрээгүй гурван охин хүчирхийлсэн хэрэгт ч шүүх юм. Энэ удаагийн шүүх хуралд шүүгдэгчид өмгөөлөгч Д.Халзан эрх зүйн туслалцаа үзүүлэх юм байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ