
Монголын залуу зохиолчын холбооноос ахмад зохиолчдод хүндэтгэл үзүүлж байгаа билээ. Тэд өнөөдөр Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнд 11.00 цагаас хүндэтгэл үзүүлнэ. Ахмад зохиолчтой залуу үеийнхэн өнөөгийн утга зохиолын тухай санал солилцох бөгөөд уламжлал ёсоор шинэ гарсан бүтээлүүдийнхээ дээжээс өргөн барих юм. Монголын залуу зохиолчын холбооныхон үүнээс өмнө Ардын уран зохиолч Б.Бааст болон Ардын уран зохиолч, яруу найрагч П.Бадарч гуайн гэрт зочилж, хүндэтгэл үзүүлсэн билээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ