Өнөөдөр туулай өдөр

img

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 08. Ангараг гариг. Билгийн тооллын 13. Нэг цагаан мэнгэтэй улаагчин туулай өдөр. Өдрийн наран 08.09 цагт мандан 17.43 цагт 'жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, гахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Өвлийн уур орно. Үс сэвлэг авахуулах буюу засуулахад жаргал ирнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ