Хоккей : 4 удаагийн “Стэнлийн Цом” – ын эзэн зодог тайллаа

img

4 удаагийн “Стэнлийн Цом” – ын эзэн, “Детройт Ред Уингз” – ын тоглогч Томас Хольмстрем зодог тайллаа. ҮХЛ буюу NHL – ийн 2011 / 2012 оны улирлын дараа  “Детройт Ред Уингз” – тай байгуулсан гэрээ нь дууссан бөгөөд шинэ гэрээ байгуулах санал багаас нь тавиагүй байна. NHL – ийн олон багуудаас түүнд санал тавьсан хэдий ч 1996 оноос хойш хүчин зүтгэсэн багаа солихыг хүсээгүй бөгөөд “Детройт” – доо зодог тайлахыг  илүүд үзжээ. I сарын 23 – нд 40 насыг зооглосон Т.Хольмстрем “Улаан жигүүр” – үүдийн төлөө 15 жилийн хугацаанд  1026 тоглолтонд оролцож нийт 627 (289 шайб + 338 он.дамж) оноо авсан бол хоккейчин болгоны хүсэл болсон “Стэнлийн Цом” – ыг 4 удаа буюу 1997, 1998, 2002, 2008 онуудад тус тус хүртжээ. Шведийн нэрийн өмнөөс 2006 оны Турины Өвлийн Олимпод түрүүлж, Олимпийн аварга болжээ. Т.Хольмстремын өмнө түүнтэй хамт олон жил тоглосон Никлас Лидстрем мөн өнгөрсөн 5 сард зодгоо тайлсан билээ. Б.Төр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ