Гвинейн ерөнхийлөгч тангарагаа өргөлөө

img

Африкийн Гвиней улсын  ерөнхийлөгч Альфа Конде мягмар гаригт тангарагаа өргөлөө. Францаас тусгаар тогтнолоо зарласны дараа 50 орчим жил захиргаадалтын нийгэмд байсан тус улсын түүхэнд түүний удирдлага шинэ хуудас нээнэ гэж олон хүн найдаж байгаа гэнэ.

Францын гадаад хэргийн сайд асан Бернард Коучнер Гвинэйчүдэд хандан эерэг үлгэр жишээ үзүүлж байгаад талархал илэрхийлсэн байна. Зааны Ясан Эрэг гэх мэт бусад Африкийн улсуудад ардчиллын үлгэр  жишээ болгож  энэ удаагийн сонгуулийг НҮБ зарлажээ.

Зааны ясан эрэг улсад 11 сарын 28-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дараа будлиан үүсч, иргэний дайн дахин гарч мэдэхээр нөхцөл байдал үүсээд байгаа юм. Конде улсынхаа дэг журамгүй гэдгээрээ алдартай цэрэг армийг шинэчилж, ард иргэддээ боловсрол эзэмших болон гэрэл цахилгаан, цэвэр усны хангамжийг сайжруулахаа амласан байна.

Э.Анхбаяр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ