Теннис: “Australian Open” – ний финалд өрсөлдөх өрсөлдөгчид тодорлоо
Газрын теннисний “Их дуулга” – ын энэ оны анхны тэмцээн “Australian Open” – ний финалд өрсөлдөх теннисчид тодорлоо. Энэ жилийн тэмцээний шагналын сан өнгөрсөн жилийнхээс нэмэгдсэн бөгөөд нийт 30 сая австрали доллар болжээ. Ганцаарчилсан төрөлд түрүүлэхэд 2 430 000 австрали $, дэд байрт орвол 1 215 000 австрали $ - ын шагнал хүртэнэ.
Эмэгтэй ганцаарчилсан төрөлд хагас шигшээд тус тэмцээний №2 теннисчин, ОХУ – ын М.Шарапова Хятадын Ли На – тай тоглож 2:6, 2:6 – оор хожигдож, “Australian Open” – нийг орхилоо. Тэрбээр хагас шигшээд 6 удаа шалгаран үлдсэнээс 3 удаа финалдаж 2008 онд түрүүлж байжээ.
Дэлхийн № 1 Белорусийн Виктория Азаренка энэ тэмцээний гол нээлтээр тодроод байгаа 19 настай АНУ – ын бүсгүй Слоан Стефенстой тоглож 6:1, 6:4 – өөр хожиж 2 дахь жилдээ дараалан финалд үлдлээ. Тэрбээр өнгөрсөн жил ОХУ – ын М.Шараповаг хожин анхны “Их Дуулга” – аа хүртсэн билээ.
Ингээд энэ жилийн “Australian Open” – ний финалд 2011 оны “Ролан Гаррос” – ын аварга Хятадын Ли На өнгөрсөн жилийн аварга Дэлхийн № 1 Белорусийн Виктория Азаренка нар шалгаран үлдлээ.
Б.Оргил
СЭТГЭГДЭЛ БИЧИХ