Теннис: Серена Уилъямс хүнд гэмтжээ
“Australian Open” – ний хагас шигшээгийн сүүлийн эрхийн төлөө АНУ – ын Серена Уилъямс нутаг нэгт Слоан Стефенстэй тоглож 6:3, 5:7, 4:6 – аар хожигдсон билээ. Түүний тоглолтыг харж байхад баруун хөл нь үл мэдэг доголж байсан бөгөөд хөлийнхөө өвчинг мөс тавьж мэдээ алдуулан тоглосоор аргагүйн эрхэнд хожигджээ. Тоглолтын дараа өөрийн гэмтсэн баруун хөлийн шагайны зургийг twitter дээрээ тавьсан байна.
Б.Оргил
СЭТГЭГДЭЛ БИЧИХ