
Их Британийн дуучин Адель ирэх сард тохиох 85 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол дээр “Skyfall” киноны дууг дуулах гэж байгаа тухай түүний продюссер албан ёсоор мэдээлжээ.
Дууны үгийг Адель өөрөө бичсэн бөгөөд аяыг Пол Эпворд зохиосон аж. Түүнчлэн тагнуулч Жемс Бондын адал явдлыг өгүүлсэн энэ кино өөрөө энэ шагналд нэр дэвших гэнэ. “Жемс Бонд -007” анхлан 1981 онд Оскар хүртэж байсан. Энэ удаад ч мөн энэхүү хүндтэй шагналыг авна гэсэн өндөр найдлагатай байгаа гэнэ.
Адель хүүгээ төрүүлснээс хойш тайзан анх удаа гарахаар зэхэж байгаа нь энэ юм. Оскарын шагнал гардуулах ёслол ирэх сарын 24-нд болохоор товлогдсон байна.
“Skyfall” киноны дуу түүнд хоёр долоо хоногийн өмнө “Алтан бөмбөрцөг” авчирсан билээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ