Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга сонгогдлоо
СХД-ийн Ардчилсан Нам Намын хорооны ээлжит бус хурлаа хийжээ.Тус хуралдаанаар хэлэлцсэн асуудал нь өнгөрсөн гурван ч удаагийн орон нутгийн сонгуулиар намаа ялалтанд хүргэж чадаагүй хуучин удирдлагадаа итгэл үзүүлэх эсэх тухай асуудал байжээ.
Ингээд ээлжит бус хуралд хүрэлцэн ирсэн Намын хорооны гишүүд СХД-ийн АН-ын удирдлагад итгэл үзүүлэх эсэх асуудлыг “АН-ын гишүүний хариуцлагын журмын 5.3”-д заасны дагуу хэлэлцэн, санал хураалт явуулснаас хуралд оролцсон гишүүдийн 96,4 хувь нь “Итгэл үзүүлэхгүй” гэж санал өгсөн байна.
Санал хураалтын дүнг үндэслээд СХД-ийн АН-ын удирдлагыг шинэчлэх асуудлыг хэлэлцэж, санал хураалтаар доорх гишүүдийг дүүргийн Ардчилсан намын удирдлагаар дэвшүүлж, гишүүдийн санал хураалтын дүнгээр СХД-ийн Ардчилсан намын даргаар Ө.Пүрэвбаатарыг, Дэд даргаар Д.Цогтбаатар, М.Зундуйдаваа, Б.Мөнхгэрэл,Ш.Даваажав нарыг, Хэрэг эрхлэх газрын даргаар Ч.Төмөрийг сонгож, намын хорооны тогтоолоор баталгаажуулсан байна.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ