Зөрчил гаргасан зарим бар, рестораны тусгай зөвшөөрлийг цуцаллаа

img

Баянзүрх Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч С.Наранбаатар “Улаанбаатар хотын халуун цэгийг дулаан цэг болгоё” уриалга гаргаж, уриалгын дагуу   Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал  согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлүүлэх тусгай зөвшөөрөлтэй  худалдаа, үйлчилгээний шалгалт хийх  удирдамж баталжээ. Ерөнхий менежерийн баталсан удирдамжийн дагуу нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хүнс,Худалдаа үйлчилгээний хэлтэс холбогдох газруудтай хамтран  Баянзүрх дүүргийн  7-р хорооны “Баянцээлийн гудамж”-нд  худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 31 аж ахуй нэгжид шалгалт хийжээ.Шалгалтаар дээрх  аж ахуй нэгжүүд  нийтийн эзэмшлийн орон сууцны 1 давхарт стандартын шаардлага хангахгүй нөхцөлд үйлчилгээ явуулсан , архи согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөлгүй  ажиллаж байсан гэх мэт нийтлэг зөрчил илэрсэн байна.  Хууль тогтоомж зөрчин ажилласан 9 аж ахуйн нэгж, иргэнд 1110,0 мянган төгрөгийн  торгуулийн арга хэмжээ авч , нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн  дүгнэлтээр  хадгалалтын хугацаа дуусч   чанар, аюулгүй байдлаа   алдсан  3 нэр төрлийн 26950 төгрөгний бүтээгдэхүүнийг устгажээ .  Мөн 11  аж ахуйн нэгжид  хугацаатай үүрэг даалгавар өгч , Монгол улсын “Архидан согтуурахтай тэмцэх тухай”, ”Хүнсний тухай” хуулиуд , холбогдох стандартыг зөрчин ажиллаж байсан 3 хүнсий дэлгүүр 18  ресторан, бар, кафены согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай  зөвшөөрлийг хүчингүй болгожээ. Тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан  аж ахуй нэгжүүдийн мэдээллийг хүснэгтээс харна уу.

ТУСГАЙ  ЗӨВШӨӨРӨЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ 

      ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДЫН НЭРСИЙН ЖАГСААЛТ
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tsagt ni haalgadag bolgoochee Tsagaan tolgoitoi Batuuleee ajlaa hii bithii demii buruu hurtdtei mashin geed sanaa aldaad suugaad bai bas tegeed huuhdiinhee ajluuldag baariig ch gesen shonojingoo ajluuldagiig ni boliulaach huunddee shaardlaga tavi za hunii huuhduudiig uuj iduuleed tsugluulahaa boli mal mini
2013-01-25
SHOU:
BAYANGOLD SHUNE UDUR DURAARAA ARHI ZARDAG NEG DELGUUR BII.TSAGDAA EZENTEI DELGUURIIG HAAGAAGUIG BODHOD SHOU BAINA.
2013-01-25
zochin:
yostoi sain yum bolj amjilt hvsii badralaa
2013-01-25
Zochin:
bar, pub nii ulirliin tsagiin huvaari bval taarna. Ovol bol 10 gehed haah heregtei. Yamar negen huuli zorchvol shuud l tusgai zovshoorliig ni huraadag bolchihvol huuli durmee morddog bolno sh d.
2013-01-25
dorjsuren:
haalgaa bariad dotroo khumuustee uilchleed ajillaad baidag yum baihgui yu daa. ed nariig hynaj yavah khun khuch tsuuduud baih shig baigaan.
2013-01-25
IRGEN:
BAARNUUDIIIG 12 TSAGT NI L HAADAG BOLMOOR BNA ENEEES BOLJ GEMT HEREG AIMAAR OSOJ BN.12 TSAGAAS HAADAGGUI ASUUDAL BOL TSAGDAA NAR HAHUULD IDEGDSENIIG ITGEJ BNA GEJ BODJIINO TERNEES BISH 1 OROI YVAAL TSAG HETRUULSEN BOL TUSGAI ZOVSHOORLIIG NI HUCHINGUI BOLGOHOD NAADUUL CHINE TSATSGA HARVANA DOO
2013-01-24