Хүүхэд амархан олох таван зөвлөмж

img

Хүүхэд олно гэдэг бүхнээс амархан гэлцэх нь бий. Гэтэл яг эсргээсээ хүүхэд олж чадахгүй, хүүхдийн хүслэн болж байгаа олон хосууд бий. Гэр бүлдээ шинэ хүн нэмж,  хүүхдийн цангинасан дуу хадаахыг хүсдэггүй залуу гэр бүл гэж үгүй биз ээ. Зарим хүмүүс хүүхэд олдохгүй жаахан удсны төлөө салцгаах, эсвэл өндөр үнэтэй эмчилгээ хийлгэх замыг сонгодог нь буруу юм. Хүүхэд олохын тулд өдөр шөнөгүй секс хийх нь зөв арга биш гэдгийг эмч нар хэлж байна. Харин зөв цагт эрүүл чийрэг биетэй байж хүүхэд олох алхмаа хийх нь илүү үр дүнтэй. Хүүхэд олохын тулд өндгөн эс болоод эр бэлгийн эс сайн ялгарах ёстой. Харин бэлгийн харилцаанд оролгүй хэд хонож байгаад секс хийвэл илүү өндөр магадлалтай байдгыг  эрдэмтэд баталж байна. Хүүхэд олоход өдөр судар ч ихээхэн  нөлөөлөх бөгөөд хуанлийн арга хэрэглэх нь  нэлээд ач холбогдолтой аж. Эрт дээр үед хүмүүс ихэвчлэн хуанлийн арга хэрэглэж жирэмслэх эсэхээ тохируулж байсан байна. Үүнээс гадна сексийн байрлал тун чухал гэдгийг шинжлэх ухаанд ч тэр, судар бичгүүдэд ч олон талаар баталсан байдаг. Эртний Энэтхэгийн судруудад бичснээр хүүхэд олохын тулд дараах таван зүйлийг баримтлавал үр дүн өндөртэйг хэлжээ. Үүнд нэгд өдөрийн сонголт, хуанлийн аргийг хэрэглэж магадлалтай гэсэн өдрүүдээс өмнөх хоёр гурав хоног тэвчих. Энэ хугацаанд эр бэлгийн эс илүү сайн боловсорч өндгөн эстэй нийлэхдээ хурдан байдаг аж. Хоёрдугаарт сексийн байрлал хамгийн үр дүнтэй. Ихэвчлэн үрийн шингэнийг савны амсар руу илүү ойртуулсан байрлалыг сонгох. Гуравдугаарт орчин болоод сэтгэл санааны тайван байдал, хосууд хүүхэд олохын тулд сэтгэл санааны болон тав тухтай орчин бүрдүүлсэн байх нь чухал. Дөрөвдүгээрт усан дотор хурьцал үйлдэхгүй байх. Тавдугаарт дур тавилт мөн хамгийн чухал нөлөөтэй. Хосууд зэрэг дур тавьж байж эсүүд бүрэн ялгарч үр тогтдог. Эдгээрийг дагаж чадвал хүүхэд олох тань илүү боломжтой болох юм байна. Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yostoi neg daaj ugchee munhnast genuu zohiol shig ymaa bolio minii duu naadah argaa uuruutu turshda
2013-01-25