Арав хоносон махаар зочдоо "дайлдаг" байжээ

img

Дархан-Уул аймгийн "Дархан өртөө"-нд 24 цагийн турш гурван ээлжээр ажилладаг "Ок" гэх зоогийн газар бэлтгэж болгосон махыг 10 гаруй хоног хадгалаад иргэдэд халааж өгч үйлчилдэг байсан нь шалгалтын явцад илэрчээ. Тус аймгийн мэргэжлийн хяналтын хэлтсээс хүнсний үйлдвэр худалдаа, нийтийн хоолны цэгүүдэд хийгдэж буй шалгалтын явцад уг үйлдлийг илрүүлсэн байна. Тус зоогийн газрынхан бүх төрлийн хоолонд хийдэг махаа урьдчилан болгож бэлтгээд хэд хоногоор ч хамаагүй зарагдаж дуустал нь хадгалдаг байсан аж. Мөн уг бэлтгэсэн хоол хүнсээ үйлчлүүлэгчдэд шууд халааж, тавагладаг байсан нь хөдөлшгүй баримтаар тогтоогдсон байна. Нэг удаагийн шалгалтаар л гэхэд тус газраас 25.3 кг болгосон, үнэр орсон мах илрүүлж устгалд оруулсон бөгөөд үзүүлэн болгосон зууш, шинжилгээний бичиггүй өндөг худалдаалж, эрүүл мэндийн наад захын шаардлага хангахгүй орчинд хоол бэлтгэж, ажилтнууд нь эрүүл мэндийн хуудас хуурамчаар үйлдсэн байжээ. Шалгалтынхан үнэр орсон махыг устгалд оруулахад багагүй эсэргүүцэл үзүүлсэн бөгөөд үйлчлүүлэгчийн ходоодыг хогийн савтай зүйрлэсэн тус зоогийн газрын үйл ажиллагааг түр хугацаагаар хаасан талаар http://www.darkhantimes.com сайтад сэтгүүлч Д.Гэрэлцэцэг мэдээлснээр хүргэв. П.Сайнаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Юуны түр бэ??? Шууд л хаагаач. Иргэдэд хор өгсөн хүмүүсийг шууд хариуцлагад татах ёстой биш үү???
2013-02-20
darhni irgen:
ene guanz unuudur ch ajillaj bna shdee hna medegdeh vee?
2013-01-25
darkhan zochin:
hooy ter haasan zoogiin gazarjin ongorhoi l bj bn shde ochod uz
2013-01-25
hodood hogiin saw:
ta nar yuu yariad bgaan bee.Yuun tur haah wee? erhii ni tsutslaad bur moson haaj boldgui yumuu mangaruuudaaaa
2013-01-25
мөнхжин:
ямар аймар дарханчууд вэ.Тийм аймар гэж бодсонгүй.манай эгч наана чинь амыдардаг наад муудсан махаа зараад үзээрэй наад дархан луу яваад шоронд өгнө гэж мэдээрэй.
2013-01-25
Сүрэн:
энэ бол эрүүгийн гэмт хэрэг. Түр хаах арга хэмжээ гэж юу вэ?
2013-01-25
хаянхярваагийн хууль бусаар дүү нартаа авч өгсөн Ок баар шүү дээ Хуучин Дарханд байдаг юм. Хаянхярваа ер нь Дарханчуудыг юу гэж бодоод байна Луйвар хийж УИХ гарсан Мөн Хонгор сумыг хордуулсан Захиргааны ажилтанууд болон сургуулиудын захирал нарын авилгалын хэрэг Чингэс хаан банкинд Хаянхярваагийн эхнэр мөнгө угаасан гээд л үргэлжилж байна Удахгүй ялаа эдлээд шоронд явах хүн дээ
2013-01-25
Zochin:
Tur haagaad yadag yum, bur haah heregtei. Niitiin hoolnii gazruudad uye uye shalgalt hiideg bmaar. Er ni manaid hyanalt shalgalt mash sul shuu dee!
2013-01-25
otgoo:
сүүлийн үед монголчууд ходоодны, элэгний,улаан хоолойны хавдар гээд л өч төчнөөнөөр нас харгалзахгүй амьсгал хурааж байгаа.Үүнийгээ гадны нөхдүүдэд буруу өгч байгаа биз дээ. Гэтэл юу вэ арай ч дээ.Цөөхөн монголчууд байж яасан арчаагүй луйварчид вэ. Энэ нь явуулын хөл хөдөлгөөн үймсэн газар шүү дээ. Бүгд л шахам идсэн байгаа. эздүүд болон ажилчдад ял өгөөчээ. Үнэхээр бие биенээсээ айх цаг болжээ. Нэр хүндэд нь хүртэл халдаж цаазлах хэрэгтэй муусайн чимээгүй алуурчдыг.
2013-01-24
tulga:
түр хугацаагаар хаалаа гэнэ үү үнэн гоё хахахахах бүүр үүрд хаах ёстой биз дээ түр гэж байгаад дараа нь авилгалаа аваад нээчий гэж бодож дээ зайлуул
2013-01-24
Ezen:
Ezen n hvnii tamtag bm daa snyyd yl ogoh hetegtei..hogiin cavnyyd horvood amid yvaad yadag um
2013-01-24
bolovsruulj shuu anduudaa
2013-01-24
Yamar teneg bolovsuulj bnaa.
2013-01-24
hhn:
eruugiin hariutslaga huleelgeh heregtei ajilchidiin hurtel
2013-01-24
яанаа уучилаарай уба
2013-01-24